Гэрлэлтийн хачирхалтай зан үйл:

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Гэрлэлтийн хачирхалтай зан үйл:

Адгуустай гэрлэх ёс

Барууны соёлтнуудад мухар сүсэг  шинэ зүйл биш. Ялангуяа  хуримандаа  сүйт бүсгүйчүүд  шинэ, хуучин, зээлсэн ч бай хамаагүй даашинз өмсөхгүй бол хурим хойшлогдож, сүм шатна гэдэгт итгэдэг.

Харин Энэтхэгийн  Сантал тосгоныхоны  уламжлал ёсоор охидын дээд шүд түрүүлж цухуйхыг муу ёр гэж үздэг бөгөөд ирвэсэнд бариулах эсвэл муу зүйл тохиолдоно гэж итгэдэг байна.  Тиймээс  муу ёрыг  зайлуулахын тулд охиныг нохойтой гэрлүүлдэг аж.  Есөн настай энэтхэг охин  Карнамони Хандсад ийм зүйл тохиолдсон бөгөөд түүнийг нэгэн золбин нохойтой 100 –аад зочдын өмнө “гэрлүүлсэн” аж.  Ийм гэрлэлт  Энэтхэгт сонин үзэгдэл биш юм. 

Сайн зүйл гэвэл энэ бүхэн жинхэнэ гэрлэлт биш, зөвхөн муу ёрыг зайлуулах  арга учираас охин хэзээ нэгэн цагт жинхэнээсээ гэрлэдэг юм.  

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж