Нямын Дагийранз хаа явна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Нямын Дагийранз хаа явна

Тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер,  Монгол улсын гавьяат жүжигчин Нямын Дагийранзыг киноны олонд танил дүрүүд,  өвөрмөц содон дуу хоолойгоор нь танихгүй хүн ховор. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Н.Дагийранз тавин жилийн тэртээ Хөхөө Намжилын болон Уулган шар ингэний тухай говийн ард түмний дунд яригддаг домгийг шүлэглэн туурвиж морин хуурын эгшгэнд аялгуулан уншиж Монголын Залуучууд оюутны их наадмын алтан медаль хүртэж байв. Төдөлгүй аймгийн соёлын ордноос Монгол кино үйлдвэрт татагдсанаар Монголын уран сайхны тавь гаруй киноны гол болон туслах дүрд тоглон гадаадын 300-гаад кинонд дуу оруулсан нь түүнийг улам ч алдаршуулсан билээ.  “Тунгалаг тамир” киноны Цахиур Төмөр, “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноён нарын дүрд “Ам барьж” дуу оруулсан нь ард түмний сэтгэлд хоногшсон юм. Өдгөө наян настай энэ буурлыг хаана явна гэж сураглах хүн цөөнгүй.  Н.Дагийранз ерээд оны эхээр төрөлх нутагтаа ирж амины мал ахуйгаа бөөцийлж байхдаа  хожуухан “Гавьяат” алдар цол хүртсэн юм. Одоо Н.Дагийранз Булган аймгийн Сайхан суманд төрсөн охиныхоо асрамжинд аж төрж байгаа бөгөөд уугуул нутгийнхан нь түүнд “Монгол улсын Ардын жүжигчин” цол  олгуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлаад байна.

                                    С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж