15 мянган оюутныг ажилд зуучилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

15 мянган оюутныг ажилд зуучилжээ

Жил бүр 20 мянган ажлын байр шинээр бий болгох, 35-аас дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой 6500-аас доошгүй залуучуудыг сургалтад хамруулах гэхчилэн олон зорилт нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт бий. Яг энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулж, хэд хэчнээн хүн ажилтай болсон талаарх мэдээлэл одоогоор алга. Харин “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэд “Оюутны хөдөлмөрийн бирж”-ийг ажиллуулж эхэлжээ. Энэ жилийн хувьд нийт 22322 оюутныг уг биржид бүртгэн, 15386 оюутан залуусыг цагийн болон нийтийг хамарсан ажилд зуучилсан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж