Хуульд өөрчлөлт оруулах төслөө танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Хуульд өөрчлөлт оруулах төслөө танилцуулж байна

Газрын тосны тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай санал санаачилга гаргаад буй Дорнод аймгийн
ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатараар ахлуулсан  Ажлын хэсгийнхэн энэ өдрүүдэд
Улаанбаатар хотод ажиллаж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа
албаныханд танилцуулж байна. Намрын чуулганаар хэлэлцэгдэх Газрын тосны
тухай хуульд өөрсдийн саналыг оруулснаар орон нутгийн хөгжлийг хангах,
байгаль орчны нөхөн сэргээлт хийх нөхцлийг бүрдүүлэх болно хэмээн дээрх
хуульд өөрчлөлт оруулах тодорхой саналуудыг боловсруулсан гэнэ. Тэд
хамгийн сүүлд Газрын тосны газрын удирдлагатай болон холбогдох хүмүүстэй
уулзаж боловсруулсан саналуудаа танилцуулжээ. 

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж