ҮШН үү, МАХН-ын гээгдэгсэд уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

ҮШН үү, МАХН-ын гээгдэгсэд уу?

Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд асан М.Энхсайханы байгуулсан Үндэсний шинэ нам гэж нэг үл ойлгогдох субьект үе үе гарч ирдэг. Тэр цикл нь тэгээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улс төрийн ямар нэг акци хийх бүртэй давхцахыг нь яана.

Саяхан болж өнгөрсөн МАХН-ын Бага хурлын өмнө Ерөнхийлөгч асан Бага хурлын гишүүдэд зориулан мэдэгдэл гаргасан ч нөгөөдүүл нь тэр талаар ганц үг ганхийлгүй хурлаа өндөрлөсөн. Гэтэл үүний араас залгаад ҮШН болоод Амлалт нэхэх ард түмний холбоо хоёр хамтарсан мэдэгдэл хийж, ядуурлын асуудлаар Ард түмний их хуралдай зохион байгуулахаа мэдэгдлээ. Гэхдээ их хуралдайг хуралдуулах хугацаа нь ирэх оны гуравдугаар сарын 1 буюу МАХН-ын ерөн насны ойтой давхцаж байгаа юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд Н.Энхбаярын улс төрийн акцид хамтран тоглогчоор явж ирсэн тус нам, хөдөлгөөнийг энэ удаа ч бас экс Ерөнхийлөгчийн намаа задлах гэсэн бас нэг оролдлого хэмээн харах хүн олон байна. Эсвэл ҮШН болоод Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний нөхдүүд Н.Энхбаярын сүүдэрт хавчуулагдах гэж зориудаар зохион байгуулаад байна уу?

Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж