Ж.Оюундарийн ам цоожтой авдар

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Ж.Оюундарийн ам цоожтой авдар

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ж.Оюундарийг найзууд нь цоожтой авдар гэж хочилдог гэнэ. Тэрбээр найз нөхдийнхөө итгэж ярьсан зүйлийг нөгөөд нь яриад явдаггүй учир түүнийг ийнхүү түлхүүр таарахгүй цоожтой авдаг гэдэг аж. Энэ талаараа Ж.Оюундарь хэлэхдээ “Намайг манай найзууд цоожтой авдар гэдэг юм. Нэгэнд нь нөгөөгийнх нь нууцыг ярьдаггүй. Ам халаад задалсан тохиолдол ч байдаггүй. Ямар ч үед түлхүүр таардаггүй цоож гэсэн үг дээ би чинь” гэв.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж