
Италийн удирдаач Роберто Салвалаио өнгөрч буй улиралд манай улсад урилгаар ирж, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчидтэй хамтран тоглолтоо хийж байсан. Тэгвэл удирдаач Роберто Салвалаио дахин манай улсад иржээ. Тэрбээр энэ сарын дундуур Монголд иржээ. Дуурь бүжгийн эрдмийн театр 48 дахь улирлын нээлтээ Дж.Пуччинийн “Чио Чио Сан” дууриар нээх бөгөөд симфони найрал хөгжмийг удирдаач Роберто Салвалаио дохих аж. Чио Чио Сан буюу Эрвээхэй хатагтайн дүрд соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Пинкертонд Г.Шижирболд, Сузукид Р.Доржхорлоо нар тоглох аж. Энэ дуурь манай театрт 46 дахь удаагаа эгшиглэх аж. Удирдаач Роберто Салвалаио мөн Ж.Верди “Трубадур” дуурь, “Травиата” дуурь, Дж.Пуччини “Богема” дуурийг удирдах юм байна.
Роберто Сальвалаио нь Венецийн Консерваторийн профессор, хөгжимчин, хөгжим судлаач, удирдаач юм. Тэрбээр Венецийн хөгжмийн консерваторийг даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолчоор төгссөн байна. Роберто Сальвалаио нь Румын, Итали, Молдав зэрэг улсуудад уран бүтээлээ тогтмол туурвидагаас гадна Солонгос, Чили, Австри, Словян, Унгар, Хорват, Америк, Норвеги, Венесүэль, Филиппин, Хятад, Япон орнуудад аялан тоглолтоо хийж байжээ.
М.Дөлгөөн