Мексикийн Вела, Хуарез нар эрхээ хасуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Мексикийн Вела, Хуарез нар эрхээ хасуулжээ

Мексикийн хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн үндсэн тоглогчид болох Карлос Вела, Эфрайн Хуарез нарыг зургаан сарын турш эх орноо төлөөлөн тоглолтод оролцох эрхийг нь хассан байна. Учир нь энэ сарын 8-нд Колумбид болсон нөхөрсөг тоглолтын үеэр дээрх хоёр тоглогч багийнхны байрлаж байсан зочид буудалд зөвшөөрөлгүйгээр үдэшлэг зохион байгуулсантай холбоотой гэнэ.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор Вела, Хуарез нар хамгийн хүнд шийтгэл хүлээснээс гадна багийн бусад 11 тоглогч бүр дунджаар 4000 орчим ам.доллараар торгуулсан байна. Тэдгээр 11 тоглогчийн дотор “МанЮ”-гийн Хавьер Эрнандез, “Фулхэм”-ийн Карлос Сальсидо, “Тоттенхэм Хотспур”-ын Жиовани дос Сантос болон “Нью-Йорк Рэд Буллс”-ын Рафаэль Маркуэз нар багтжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж