Air France шинэ үйлчилгээ нэвтрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Air France шинэ үйлчилгээ нэвтрүүлэв

Францын нислэгийн компани Air France бизнес зэрэглэлийн бүхээгтээ шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь дэлхийн өөр аль ч улсад байхгүй, салбартаа анхдагч нь болох хоёр метр урттай унтлагын ор гэнэ. Бизнес зэрэглэлийн бүхээгтээ энэхүү үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд Air France 110 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж байгаа ба энэ оны сүүлчээр эхлэн ашиглахад бэлэн болох ажээ.

Зорчигч хэрэв хүсвэл хөлөө тавьж буй хэсгээ сунгаснаар хоёр метр урт, 61 см өргөнтэй ор дэлгэгдэх юм. Түүнчлэн зорчигчдын тав тухыг хангах зорилгоор шургуулга, шүүгээг байрлуулсан байна.

Энэхүү шинэ үйлчилгээнээс гадна Air France видео дэлгэцээ томруулж, 15 инч хэмжээтэй дэлгэц суурилуулснаас гадна зорчигч бүрт дуу намсгах чихэвч санал болгож байгаа гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж