МАХН-ын үзэл баримтлалыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

МАХН-ын үзэл баримтлалыг хэлэлцэнэ

МАХН-ын дарга С.Батболд, генсек У.Хүрэлсүх нар намынхаа нэр билэгдэл, үзэл баримтлалд шинэчлэл хийж, салхи оруулахаа зарлан намын Бага хурлаараа хүртэл хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Уг асуудлыг ирэх сард болох намын Их хурлаар эцэслэн шийдэх учиртай. Гэвч саяхан болж өнгөрсөн МАХН-ын Бага хурлын өмнө тус намын гишүүн, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бага хурлын гишүүдэд хандан илгээлт явуулж, зүүний ардчилсан үзэл баримтлалаас татгалзахгүй байхыг уриалж, татгалзсан тохиолдолд санаа нийлсэн намын нөхөдтэйгээ нийлэн хариу тэмцэхээ мэдэгдсэн.

Энэ ч ёсоороо Ерөнхийлөгч асан өнөөдөр Дуурийн театрт намынхаа 400 гаруй гишүүнийг цуглуулан хуралдаж, МАХН-ын үзэл баримтлалын асуудалд өөрийн хувь нэмрийг оруулахаар болжээ. Энэ цугларалтад түүнийг дагадаг Бага хурлын зарим гишүүдээс гадна нам дотроо “Элсний 13” гэгдэж ирсэн Н.Энхбаярын талыг баримтлагч зарим УИХ-ын гишүүд, Д.Арвин, Ө.Энхтүвшин нар ч оролцоно гэсэн яриа байна. Харин энэ үеэр МАХН-ын дарга С.Батболд АНУ, Канадад ажлын айлчлал хийгээд эзгүй байдаг нь жаахан тоогүй.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж