МАХН-ын гишүүд хариуцлага хүлээж сураагүй л байна даа

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

МАХН-ын гишүүд хариуцлага хүлээж сураагүй л байна даа

Сонгинохайрхан дүүрэг нь 250 мянга гаруй иргэдтэй. Гэтэл эдгээр иргэд дүүргийн дарга, удирдлага нэртэй хэдэн нөхдийн албан тушаалын “дайн”-аас болж, төрөөс үзүүлдэг үйлчилгээгээ ч авч чадахгүйд хүрээд байсан нь саяхан. Дүүргийнхээ 2010 оны төсвийг ч батлалгүй гэдсэндээ хөлөө жийлцэн суусан дүүргийн удирдлагуудыг МАХН-ын Удирдах зөвлөл авч хэлэлцээд “эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, намын дотор хагарал үүсгэсэн” гэдэг үндсэлэлээр дүүргийн МАХН-ын үүрийн дэд дарга Г.Бямбасүрэнг намаас хөөх шийдвэр гаргасан билээ. Харин Засаг дарга, ИТХ-ын дарга хоёр сайн дураараа огцрох өргөдлөө өгч, орон нь өөр хүмүүсийг сонгож, томилсон. Удирдах зөвлөлийн шийдвэрийг Сонгинохайрханчууд хэдийгээр дэмжиж, “МАХН ганц удаа ч болов ажлаа хийж чаддаггүй, том толгойлсон гишүүддээ хариуцлага тооцлоо” гэж хүлээж авсан ч намаас хөөгдсөн Г.Бямбасүрэн өөрийн талд баахан хүн элсүүлчихсэн Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг эсэргүүцээд хэвлэлээр баахан зарга мандуулж явна. Ингээд бодохоо мань хүнийг МАХН эгнээнээсээ хөөсөн нь нүдээ олсон шийдвэр ч байж магадгүй. Гэвч энэ нам дотор ер нь юу болоод байна аа. Өнгөрсөн 20 жилийн дотор МАХН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцдэг зоригтой аавын хүү, тэр тусмаа дүүргийн намын дэд дарга сонсогдоогүй л санагдана.
Б.ГАЛ         

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж