Nintendo 3DS-ийн үзүүлэлтийн талаарх мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Nintendo 3DS-ийн үзүүлэлтийн талаарх мэдээлэл

Nintendo 3DS яг ямархуу хүчин чадалтай байх нь одоо болтол нууц хэвээр байгаа билээ. Харин сүүлд гарсан яг баттай бус мэдээгээр бол 266MHz dual-core ARM11 CPU, 133MHz-ийн GPU, 4MB-ийн тусдаа видео RAM, 64MB RAM, 1.5GB суурилсан багтаамж (мөн мэдээж SD карт нэмж болно) гэсэн үзүүлэлттэй байх юм байна. Ийм үзүүлэлттэй нь яг үнэн бол тийм ч их сүртэй лут халаасны консоль гэж хэлэхэд хэцүү л юм. Бидний мэдэх PSP-ээс нээх сүртэй хол тасарсан үзүүлэлт харагдахгүй л байна. Гэхдээ хос цөмтэй ARM CPU-ны хувьд бол өөр хэрэг шүү.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж