“W” сэтгүүлийн дур булаам хосууд

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

“W” сэтгүүлийн дур булаам хосууд

Холливуудын чадварлаг залуу жүжигчид болох Michelle Williams, Ryan
Gosling нар “W” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг чимжээ. Тэд “Blue
Valentine” хэмээх романтик кинонд хамтран тоглож байгаа ба энэхүү кино
ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж. Уг киног
бүтээхэд дөрвөн жилийн хугацаа зарцуулсан тухай тэд уг сэтгүүлд өгсөн
ярилцлагадаа дурьджээ.
“Зарцуулсан цаг хугацаанаас нь харахад л энэхүү кино ямар их хүч
хөдөлмөр орж бүтээгдсэн нь ойлгомжтой. Хайр дурлал бол мөнхийн сэдэв
байдаг. Кино, дуу хөгжим, уран зураг гээд урлагийн олон төрлөөр хайр
дурлалыг магтан дуулсаар ирсэн. Бид гэхдээ энэхүү киногоороо хайр сэтгэлийг
улиг болсон байдлаар илэрхийлэхгүй байхыг хичээсэн. Гэхдээ үнэлгээг
үзэгчид л өгдөг шүү дээ. Ямартай ч удаан хүлээсэн мөч маань удахгүй
болно гэхээр бид бүгд баяртай байгаа” хэмээн Michelle Williams ярьжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж