Хүүхэд яагаад уйлдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Хүүхэд яагаад уйлдаг вэ?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Уйлж байгаа хүүхдийг тэр дор нь авах хэрэгтэй юу?
    Судалгааны дүнд уйлахад нь тэр дор нь авдаг хүүхэд, удаж байж авдаг хүүхдийг бодвол уйлах нь багасдаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэвч удаан, намуун дуугаар уйлж байгаа хүүхдийг тэр дор нь авахад уйлах нь улам нэмэгддэг байна. Ялангуяа 1.5- 2 настай, түүнээс дээш настай хүүхэд уйлахад тэр дор нь аргадаж аваад байвал уйлах нь ихсэж, муу зуршил болон тогтдог нь нотлогдсон байна.

    Хүүхэд яагаад уйлдаг вэ?

    Хүүхэд өвдөх, өлсөх, уурлах зэргийг нь илтгэдэг уйлалт бүр өөрийн онцлогтой гэнэ. Өлсөж байгаа үедээ ихэвчлэн намуухан,амьсгалаа хэмнэлтэй авч уйлдаг. Уурлах үедээ илүү чанга тод уйлна. Гэнэт чанга хашгирч уйлвал гэнэт нэг юм өвдсөний шинж тэмдэг. Туршлагатай, мэдрэмжтэи эхчүүд хүүхэд уйлах байдлаас юу хэрэгтэйг нь мэдэж чаддаг.

    Нялх хүүхэд ээжийгээ болон ойр тойрны хүмүүсээ таньдаг болов уу?

    Нялх хүүхэд юу л мэдэв гэж бүү бодоорой. Бодлыг тань хүртэл мэдсэн байх бий. Ээжийнхээ хайр шингэсэн үнсэлт, халуун дулаан инээмсэглэлийг бусадтай андуурахгүй. Аав ээжээс өөр хүн, ойр дотныхон авч байна, өхөөрдөж байгааг мэдрэнэ. Хүүхдэд төрсний дараа л мэдрэмж сууж эхэлдэг.

    Нэг, хоёр сартайгаас эхлээд дуу чимээ, ээжийн хөлийн алхаа гишгээ зэрэг жижиг сажиг элементүүдийг ялгаж мэдрэх болно. Хажуугаас нь холдоход алга болчихлоо гэж бодон уйлна. Ээж дэргэд байвал амар тайван болох гэх мэтээр мэдрэмжүүд сууж эхлэнэ.
    Нялх хүүхэд уйлж  ямар нэгэн юмыг хэлж байдаг.  Зарим хүмүүс, хүүхэд уйлж байж л өсөж том болдог. Уйлах тоолонд нь аваад байвал тэврүүлээд сурчихна… гэсэн буруу ойлголттой байдаг. Мөн уйлангуут нь хөхүүлэх нь тохирсон арга биш.

    Түүний уйлсан шалтгааныг нь олж мэдэх шаардлагатай. Живх нь норсон, тав тухгүй, агаар залгисан зэрэг шалтгаанууд байж болно. Түүнчлэн хүүхэд шүд нь цухуйх үед уйлдаг. Энэ үед шүдний загатнааг арилгах зөөлөн тоглоом өгөөрэй.

    Хань сониноос

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж