Shania Twain дурсамж номоо хэвлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Shania Twain дурсамж номоо хэвлүүлнэ

Грэммийн таван удаагийн шагналт дуучин Shania Twain дурмаж номоо бичиж
байгаа ба  ирэх 2011 онд хэвлүүлэхээр болсон тухайгаа өчигдөр
мэдээлжээ. Уг номондоо хөгжмийн карьераа хэрхэн эхэлсэн, мөн ямар замыг
туулж байж алдрын оргилд хүрсэн тухайгаа бичсэн аж.
Түүний нөхөр хөгжмийн продюссер Robert "Mutt" Lange дуучин бүсгүйн
хамгийн сайн найз болох Marie-Anne Thiebaud-тай амрагийн холбоотой
болсноор тэд 14 жилийн хамтын амьдралаа 2008 оны тавдугаар сард төгсгөл
болгосон юм. Энэхүү үйл явдлаас болж Shania Twain багагүй хугацаанд
сэтгэл гутралд орж, хүнд үеийг даван туулсан. Тухайн үед ямар байсан
тухайгаа мөн уг номондоо оруулсан байна. Энэхүү номыг Simon &
Schuster хэвлэлийн компани хэвлэн гаргахаар болоод байгаа аж.
Мөн 1987 онд түүний эцэг эх автомашины осол орон нас барж, гурван
дүүгийн хамт өнчирч үлдэж байжээ. Амьдралын төлөө зүтгэж, амьдралын
хатуу ширүүнийг даван туулж, өнөөдрийн нэр алдарт хүрсэн урт
замналынхаа тухай өгүүлсэн байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж