МАСЭХ-ны чуулганы товыг тогтлоо

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

МАСЭХ-ны чуулганы товыг тогтлоо

Монгол ардын хувьсгалт намын дэргэдэх Монголын Ардчилсан Социалист Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, чуулганыхаа товыг тогтоожээ. Удирдах зөвлөлийн хурлаас аравдугаар сарын 22-нд эмэгтэйчүүдийнхээ чуулганыг хийхээр товлосон байна. Хэдий намын удирдлагаас тус чуулганыг МАХН-ын 26-р их хурлынхаа дараагаар хийх даалгавар гаргасан гэх боловч ийнхүү намын их хурлаас өмнө хуралдахаар болов. Тус хуралдаанаар холбооны шинэ тэргүүнийг сонгох бөгөөд энэ асуудлаас шалтгаалан хуралдааны тов тогтоох тал дээр маргаантай байсан аж.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж