
– Хүү минь ээ. Би чамд гоо үзэсгэлэнт дагиныг эхнэр болгон өгч чадна. Даан ч хөршүүд чинь энэ гэнэтийн өөрчлөлтийг хараад гайхаж балмагдана бизээ. Иймд би чиний эхнэрт дагины гоо үзэсгэлэн, сэтгэл санааг бага багаар суулгаж өгье. Харин чи нэг юмыг сайн санаж яваарай. Чи дагинатай амьдрахыг хүсч байгаа бол түүнд таарч тохирох хэмжээнд харьцах ёстой шүү.
-Их баярлалаа. Бурхан минь. Дагины төлөө бол ямар ч эр хүн өөрийгөө өөрчилнө шүү дээ. Харин та манай эхнэрийг хэзээ өөрчилж эхлэх вэ?
– Яг одоо би бага зэрэг өөрчилье. Цаашдаа минут бүрд л сайжруулах болно.
Ингээд тэр гэртээ орж ирээд сонингоо шүүрч аваад зурагтын өмнө суув. Гэсэн ч сонин унших, зурагт үзэх сонирхол алга. Ядаж жаахан ч гэсэн өөрчлөгдсөн болов үү гэж эхнэрээ харах хүсэл төрөв. Тэсэлгүй босч гал тогооны өрөө үрүү шагайж эхнэрээ анхааралтай ширтлээ. Эхнэр буруу хараад аяга саваа угаах ажээ. Тэрээр гэнэт араас нь хүн ширтэхийг мэдрээд эргэж харлаа. Дугар эхнэрээ ширтэх зуураа “ерөөсөө ч өөрчлөгдсөн юм алга” гэж бодлоо. Харин эхнэр нь нөхрийнхөө анхаарлыг яагаад татах болсноо ойлгоогүй ч үсээ янзлан асуулаа:
– Чи яагаад гэнэт хүнийг ширтээд унав?
Дугар сандарсандаа хэлэх үгээ олж яадахдаа:
– Аяга тавга угаахад чинь туслах уу? гэв.
– Туслах уу гэнээ гэж гайхсан эхнэр нь аяархан асууснаа халтар хормогчоо яаран тайлах зуураа би бараг угаагаад дуусчихлаа гэлээ.
-Хараач, шууд нүдний өмнө өөрчлөгдөж сайжирдаг байна шүү гэж нөхөр нь дотроо бодоод шууд л угаах савыг шүүрч аваад зүлгэж гарав.
Дараагийн өдөр нь ажлаа дуусгаад гэр рүүгээ яарлаа. Өглээ эхнэрээ хэрхэн дагина болж хувирахыг тэсгэлгүй хүснэ. Гэнэт тэрээр –Хэрэв эхнэр маань ихээр өөрчлөгдсөн байвал яанаа? Би өөрөө хэв хэвээрээ байдаг. Ядаж нэг цэцэг ч гэсэн худалдаж авъя даа гэж бодлоо.
Хаалга нээгдэхэд Дугар сандарч догдолж байлаа. Түүний өмнө жилийн өмнө эхнэр нь жилийн өмнө авч өгсөн палажийг өмссөн, үсээ нямбай янзалсан зогсч байв. Цэцгээ эв хавгүйхэн сарвайхдаа эхнэрээсээ нүдээ салгаж үл чадна. Болороо цэцгээ авахдаа баярласандаа сормуусаа буулган бага зэрэг дуу алдаад түүндээ ичингүйрснээр нүүр нь бага зэрэг улаав. “Ямар сайхан дагины сормуус вэ? Ямар ер бусын дотоод гадаад гоо сайхан бэ” гэж Дугар бахархан харж байлаа. Тэрээр бүрэн зассан ширээ, гоёмсог аяга таваг, асаалттай лаа, амтат хоол унд ширээн дээр байхыг хараад өөрийн эрхгүй дуу алдав. Түүнийг ширээнд суух үед нь Болороо сууснаа гэнэт сандран босч:
-Өө харлаа. Би чамд зурагт асааж өгөхөө мартсан байна. Шинэ сонин энэ байна гэлээ.
– Надад зурагт үзэж, сонин унших хүсэл алга байнаа. Дандаа л адилхан юм гарч байдаг юм. Харин тэрнийхээ оронд чи минь надаа маргаашийн амралтын өдрийг яаж өнгөрөөмөөр байгаагаа хэл дээ гэж үнэн сэтгэлээсээ асуув.
– Харин чи? гэж Болороо хариу асуув.
– Би театрт маргаашийн үзвэрийн хоёр тасалбар юмыг яаж мэдэх вэ гээд авчихсан. Театр явахаас өмнө чамд аятайхан хувцас худалдаж авъя. Чамд гэж хэлэхдээ Дугар арай л дагина чамдаа гэж ам алдах шахлаа. Эдгээр үгийг хэлэх зуур түүний өмнө сайхан инээмсэглэсэн, хацар нь аз жаргалтай туяарч, нүд нь гэрэлтсэн үнэхээр дагина сууж байгааг мэдэрлээ. “Бурхан минь! Ямар сайхан дагина вэ? Хэрэв өдөр бүр ингээд гоё болоод байвал түүн шиг гоё дагинад би тохирч чадах болов уу?” гэж Дугар бодох зуур түүнд нэгэн санаа төрлөө. “Харин амжих л хэрэгтэй. Дагиныг хажууд байгаа дээр нь амжих л хэрэгтэй. Түүнээс миний хүүхдийг гаргаад өгөөч гэж гуйя. Хүүхэд нь маань ийм гоё дагина бид хоёрын дундаас төрөх болно”
-Юуны тухай бодол болов? Догдолж байгааг чинь нүүрнээс чинь харж байна шүү гэж Болороо асуув.
Гэтэл Дугар яаж хэлэхээ мэдэхгүй байлаа. Дагинаас хүүхэд гаргаад өгөөч гэж шууд хэлж болох уу? Тэгээд түгдчин:
-Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гоо үзэсгэлэнт дагина чамаасаа хүүхэд гаргаж өгөөч гэж гуйх гэсэн юм.
Болороо нөхөр рүүгээ дөхөж ирлээ. Хайраар гэрэлтсэн нүднээс нь аз жаргалын нулимс хацрыг нь даган урсана. Дугарын мөрөн дээр гараа тавиад халуун амьсгалаар төөнөлөө.
… Ямар сайхан шөнө байлаа? Өнөөдөр сайхан өглөө вэ? Дагинатай амьдрана гэдэг ямар сайхан хувь тавилан бэ гэж Дугар хоёр дахь ачаа гадагшаа салхилуулахаар хувцаслангаа бодно.