Хятадын Ерөнхий сайд өнөөдөр Обаматай уулзана

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Хятадын Ерөнхий сайд өнөөдөр Обаматай уулзана

Америкт болж буй -ын олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын Ерөнхий сайд Вэн Жиабао илтгэл тавихдаа Хятадын ханшийн бодлогыг шүүмжлэгчдийг буруутгалаа. АНУ Хятадыг зориуд  юанийн ханшийг бууруулж, өөрсдийн компаниудад шударга бус давуу тал болгож байгааг шүүмжилж, торгохоор сүрдүүлсэн гэж Хятадын тал үзэж байгаа аж. Ноён Вен “Америкийн томоохон бизнесийн тэргүүлэгчдэд хэлэхдээ юанийн валютын ханш АНУ-ын худалдааны алдагдалд ямар ч нөлөөгүй бөгөөд үүнийг улс төржүүлэх гэсний хэрэггүй” хэмээн онцолжээ.

Пүрэв гаригийн орой буюу өнөөдөр Ерөнхий сайд Вен АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама-тай уулзах юм байна. Америкт болж буй НҮБ-ын олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр “Юанийн талаарх энэ олон шүүмжлэлүүдийн аль нь ч үнэн биш” гэж ерөнхий сайд Вен хэлжээ. Тэрбээр мөн “АНУ-ын Хятадтай холбоотой худалдааны алдагдал нь юанийн валютын ханш биш харин хоёр орны хоорондын хөрөнгө оруулалт болон худалдааны бүтэц муу байгаатай холбоотой” хэмээжээ.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж