
Мөн АНУ-гийн кино шүүмжлэгчдээс бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 хүүхэлдэйн кино шалгаруулахад Цасан гуа нэгдүгээр байрт шалгарсан байна.
1-р байр Цасан гуа ба 7 одой /1937/
Snow White and the Seven Dwarfs бол Ах дүү Гримийн "Цасан цагаан" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний анимэшн кино. Энэ бол анимэшн төрлийн анхны гэсэн олон тодотголыг зүүдэг кино жишээ нь: америкт бүтээсэн анхны бүрэн хэмжээний анимешн кино, анхны бүрэн өнгөтөөр бүтээгдсэн, Walt Disney-н анхын бүтээл мэдээж Диснейн анимэшн сонгодог цувралын хамгийн эхнийх нь.
2-р байр Пинокио (1940)
Пинокио бол дээрх хүүхэлдэйн киноны дараа Диснейн өлгийдөж авсан 2 дахь бүтээл бөгөөд Карло Коллодийн “Хүүхэлдэйн үлгэр”-ээс сэдэвлэн бүтээжээ. Модон хүүхэлдэйн жинхэнэ хүүхэд болох гэсэн хүсэл эрмэлзэл хэрхэн биелж буй тухай өгүүлдэг. Бидний бүгдээрээ мэддэг Буратинотой олон талаараа төстэй.
3-р байр Бэмби (1942)
"Bambi" бол Австрийн зохиолч Феликс Сэлтены "Bambi, A Life in the Woods" номноос сэдэвлэн бүтээсэн Волт Диснейн цувралын 5 дахь хүүхэлдэйн кино. "Бэмби II" нь 2006 онд дэлгэцнээ гарсан. Би л хувьдаа 2-р ангийг хийх шаардлага байсан ч юм уу үгүй ч юм уу гэж бодож байна.
4-р Араатны хаан Арслан (1994)
The Lion King бол Америкийн бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлогыг олсон 2D анимэшн кино юм. Мөн киноны хөгжим, өгүүлэмжээрээ кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гарсан он болох 1994 оны турш “Симба” дэлхий даяар 783 сая ам.долларын ашиг олноор тухайн жилийхээ хамгийн амжилттай кино болж мөн 20р зууны хамгийн өндөр ашиг орлоготой кинод багтдаг.
5-р байр Фантазиа /1940/
Фантазиа бол Walt Disney-n ээлжит бүтээл бөгөөд харилцан яриа огт бхгүй зөвхөн өгүүлэгч Deems Taylor зарим нэг хэсэгт тайлбар өгдөг өвөрмөц хүүхэлдэйн кино юм. Хөгжмийн зохиолч, шүүмжлэгч Leopold Stokowski-н удирдлага дор киноны бүх хөгжмийг бичсэн бөгөөд 8 хэсгийн 7-г Philadelphia Oркестр тоглосон юм. Оркестрийн live-action буюу амьд тоглолтын хэсгүүдтэй нь уг бүтээлийн нэгэн онцлог юм.
6-р байр Тоглоомын түүх (1995)
Тоу Story компьютер-анимешн кино. Гол дүрд Том Хэнкс, Тим Аллен нар дуу оруулсан. Дисней, Пиксарын студийн бүтээл. “Тоглоомын түүх 2″ нь 2009.10.02-нд Дисней дижитал 3-D-ээр гарсан бол “Тоглоомын түүх 3” нь 2010 онд мөн 3-D дээр бүтээгдсэнээр гарах юм байна.
7-р байр Гоо үзэсгэлэн ба араатан (1991)
Шидэт үлгэрээс сэдэвлэн хийсэн гайхалтай хайрын түүхийг өгүүлэх энэхүү хүүхэлдэйн кино бол Волт диснейн сонгодог анимэшн цувралын 30 дахь нь. Beauty and the beast маш их амжилт олсон бөгөөд зөвхөн дотоодын бокс оффистоо 100 сая долларт хүрсэн анхны хүүхэлдэйн кино юм. Академийн /Оскар/ шагналд 6 төрөлд нэр дэвшиж 2т нь ялсан.
8-р байр Шрек (2001)
Shrek компьютер-анимэшн инээдмийн кино ба Mike Myers /Шрек/, Eddie Murphy /илжиг/, Cameron Diaz /Пиано/ болон John Lithgow /Паркүад гүн/ нарын алдартнууд дуу оруулжээ. Вилльям Стейгийн “Шрек!” зурагт үлгэрийн номоос сэдэвлэсэн энэ хөгжилтэй хүүхэлдэй кино Dreamworks Animation-ы бүтээл юм. Шрек бол Оксарын шагнал гардуулах ёслолын 2001 оноос анх олгож эхэлсэн Шилдэг хүүхэлдэйн киноны анхны ялагч шүү дээ.
9-р байр Үнсгэлжин (1950)
Cinderella бол Чарлиз Перраултын “Cendrillion" үлгэрээс сэдэвлэн бүтээсэн мэдээж мөн л Диснейн бүтээл. Кино 3 төрөлд Академийн шагнал хүртсэн. “Үнсгэлжин 2: Dreams come true” 2001 онд, “Үнсгэлжин 3: A twist in time” 2007 онд хийгдэж гарсан.
10-р байр Немогийн эрэлд (2003)
Дисней болон Пиксарын CGI aнимэшн кино. 2003 оны Оскарын шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарсан. Дэлхий даяар 864 сая ам.долларын ашиг орлого цуглуулсан.
Н.Наран