Beckham-ийн хүү коллекци гаргана

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Beckham-ийн хүү коллекци гаргана

Алдартай, загварлаг аав, ээжийнхээ шийрийг хатаахаар David, Victoria нарын дунд хүү Romeo загварын ертөнцөд хөл тавихаар шийдсэн бололтой. Ердөө найман настай ч стиль, имижиэрээ үеийнхнээсээ “тасарсан” Romeo хүүхдүүдэд зориулсан нарны шилний загварын коллекци гаргах болжээ. Bambino Beckham нэрээр худалдаанд гарах Romeo-гийн шилнүүд нь хажуу талдаа “RB” буюу Romeo Beckham гэсэн бичигтэй байхаас гадна бүгд нарны хэт ягаан туяаны хамгаалалттай байх гэнэ. Харин түүний нүдний шилний шинэхэн коллекцийг Холливудын халуухан хосууд болох Tom Cruise, Katie Holmes нарын өхөөрдөм охин Suri “рекламдах” бололтой.

Сонирхуулахад, Лос-Анжелест хөршлөн амьдардаг Beckham болон Cruise-ийн гэр бүлийнхэн сайн найзууд билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж