Явган хүний замыг тохижуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Явган хүний замыг тохижуулж байна

Нийслэл хотод өрнөж буй Явган хүний зам арга хэмжээ эхлээд нэг сар болж байна.  Энэ арга хэмжээний хүрээнд 14 газар чөлөөлнө гэж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Г. Болд хэллээ. Тус дүүргийн нутаг дэвсгэр дэхь орон сууцны хорооллууд чингэлэгээр хүрээлүүлсэн байсан бол хашаа, явган хүний зам арга хэмжээний хүрээнд чингэлэгээс салж буй гэв. Харин одоо бол газар чөлөөлөгдөж оршин суугч иргэд ч хотоос явуулж байгаа энэ арга хэмжээнд талархаж байна. Түүнчлэн тус дүүрэг намрын тохижилтын ажлын хүрээнд 5,1 км урттай замын хайсыг Саппорагийн тойргоос хийж эхэлжээ. Хот, дүүргийн зүгээс зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж таван аж ахуй нэгж өөрсдийн хөрөнгөөр гадаах талбай орчин ахуйгаа тохижуулсан байна. 

Б.Ариунаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж