Ш.Амгаланбаяр үүрэгт ажлаа хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Ш.Амгаланбаяр үүрэгт ажлаа хүлээж авлаа

Өнөөдөр Говь-Алтай аймгийн Засаг даргаар  Ш.Амгаланбаярыг томилж, тэрбээр үүрэгт ажлаа хүлээж авлаа.  Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр  Засаг дарга Г.Бямбажавыг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр  Ш.Амгаланбаярыг томилох саналыг Засгийн газарт хүргүүлсэн юм. Уг хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд  хүлээн авч, Ш.Алтанбаярыг Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилсон байна. Засаг дарга асан Г.Бямбажав  2008 оны 12 дугаар сараас өнөөг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд өвчний улмаас  өөрөө ажлаас чөлөөлөгдөх  хүсэлт гаргаж,  өнгөрсөн долоо хоногт аймгийн ИТХ-д хүргүүлсэн юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж