
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр галын дөрвөн дуудлага иржээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, Их нарангийн 34 дүгээр гудамжинд хашаа шатаж байсныг, мөн дүүргийн 14 дүгээр хороо Алтайн 10 дугаар гудамжинд гэр шатаж байсныг, Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасаг тус тус унтраажээ. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын наймдугаар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг Аврах гал унтраах 10 дугаар ангийн тасгийг гаргахад 4х11 метрийн хэмжээтэй иргэд өөрсдөө унтраасан байна.
Дашрамд дуулгахад, сүүлийн үед ахуйн чанартай гал түймэр өдөр бүр ирж байгаа тул бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байх, оршин суугаа гэр, орон сууцныхаа цахилгааны аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
П.Наран