
Дорнод, Сүхбаатар аймгуудын 12 сумын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт-11235 толгой мал өвчилсөнөөс 9655 толгой малыг устгаж, ариутгал халдваргүйтгэлийг хийсэн нь өмнөх хоногоос өвчилсөн малын тоо-614, устгасан малын тоо-922 толгойгоор тус тус нэмэгдсэн байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн долоон сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 8753 мал өвчилсөн нь өмнөх хоногоос 376 толгой малаар нэмэгджээ. Өвчилсөн 8480 толгой малыг устгаж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт-701 хүн, 93 автомашин, 42 мотоцикл, 2 трактор техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал, хяналтын 18, хөдөлгөөнт 52 постонд үүрэг гүйцэтгэж байна. Дорнод аймгийн хэмжээнд таван сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 2482 мал өвчилсөн нь өмнөх хоногоос 238 толгой малаар нэмэгджээ. Өвчилсөн 1175 малыг устгаж, шүлхий өвчинтэй тэмцэх ажилд нийт-558 хүн, 149 автомашин техник, ариутгал хяналтын 22, хөдөлгөөнт 24 постонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.
П.Наран