
20 мянгатын хуурамч дэвсгэртээр худалдаа хийхийг завдсан хэрэг гарсан байна. Энэ сарын 22-ны 21:40 цагийн орчим Баянзүрх дүүргийн XXII хороод оршдог “Ванхүү” дэлгүүрт Чингэлтэй дүүргийн иргэн 30 настай, эрэгтэй Э гэгч 20 мянгатын хуурамч дэвсгэртээр худалдаа хийхийг завдсан байна. Дээрх хэргийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн 119 дүгээр чиглэлийн эргүүлийн офицер үйлдэл дээр нь илрүүлэн сэжигтэн этгээдийг саатуулжээ. Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжүүлэн шалгаж байна.
H.Tүвшин