Орхон голын бохирдолтод шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Орхон голын бохирдолтод шалгалт хийжээ

Орхон голын бохирдолтын байдалд хийсэн шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар Засгийн газрын хуралдаан дээр танилцууллаа. Тус шалгалтаар  Орхон гол нь хамгийн их бохирдолтын өмнөх шат буюу  III-IV ангиллын бохирдолтой байгаа нь тогтоогджээ. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Орхон голын урсацыг бүрдүүлэгч, түүнийг тэжээгч болох Өлийн гол, Шийртийн гол, Улаан чулуут, Өлзийт тээлийн голын хөндийд “Алтан Дорнод Монгол” ХХК, “Монгол газар” ХХК-иуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж, алт олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Эдгээр компаниуд одоогийн байдлаар хаягдлын далан сэргээх, бохирдлыг зогсоох талаар ямар ч арга хэмжээ аваагүй аж.   Энэ асуудлыг дараагийн хуралдаан дээр дахин хэлэлцэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж