Хлорын шохой ариутгалын шаардлага хангасангүй | News.MN

Хлорын шохой ариутгалын шаардлага хангасангүй

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Хлорын шохой ариутгалын шаардлага хангасангүй

Сүхбаатар аймагт ирүүлсэн хоёр зуу орчим тонн хлорын шохой нь ариутгалын шаардлагыг хангах­гүй байна гэсэн дүгнэлтийг айм­гийн Мэргэжлийн хяналтын газар гаргажээ. Лабораторийн шинжилгээ­гээр идэвхтэй хлорын хэмжээ нь стандартын шаардлагаас гурав дахин бага байсан байна. 2004 онд гарсан шүлхий өвчний үеэр хлорын шохой гээд маш хүчтэй хорт бодис ирүүлсэн нь өнөө хэр аймгийн Мал эмнэлгийн албанд хадгалагдсаар байгаа гэнэ. Малын гоц халдварт өв­чин­тэй тэмцэх, ариутгал халдвар­гүйжүүлэлт хийхэд ариутгалын бодис болон зориулалтын тоног төхөөрөмж ихээхэн дутагдаж байгаа ажээ.

Г.Сүхээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж