Засаг даргын тэтгэлгээр суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Засаг даргын тэтгэлгээр суралцаж байна

Хэнтий аймгийн Засаг даргын тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил оюутны амьдралд дөнгөж хөл тавьж байгаа дөрвөн хүүхэд багтлаа. Жилд 15 хүртэлх сурагчдыг сурлагын голч дүн, ар гэр амьжиргааны байдлыг нь харгалзан уг хөтөлбөрт хамруулах журамтай ч одоогоор шалгуурт тэнцэж байгаа хүүхэд цөөн байна. Өнгөрсөн жил 5 оюутан Засаг даргын тэтгэлгээр суралцсан бөгөөд энэ жил 3 нь тэтгэлгээ үргэлжлүүлэн авлаа. Аймаг, орон нутагт хэрэгцээтэй мэргэжлийг сонгон суралцаж байгаа дүү нараа эрдэм номдоо амжилттай шамдаж эх нутагтаа эргэн ирж нэр төртэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа бид тэтгэлэгт олон хүүхдийг хамруулахын тулд шалгуур үзүүлэлтээ ч эргэж харах бодолтой байна гэж Засаг дарга Ч.Эрдэнэбаатар хэллээ. Тэтгэлгийг хүртсэн сурагчид ч их дээд сургуульд суралцах амьдралын боломжгүй хүнд үед ийм боломжийг олж авсандаа баяртай байлаа. Ийнхүү энэ жилийн хувьд ШУТИС-д Б.Баярцэцэг, ЭМШУИС-д Ц.Номин-Эрдэнэ, Г.Эрдэнэсувд, ХААИС-д Д.Наранхүү нарын дөрвөн сурагч Засаг даргын тэтгэлгээр суралцаж байна.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж