Сонгон шалгаруулалт дуусаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалт дуусаагүй гэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Монголын
    Хөрөнгийн биржийн удирдлагыг гадаадын багт шилжүүлэх сонгон
    шалгаруулалт олны анхаарлын төвд байгаа. Тендерийг өнгөрсөн тавдугаар
    сарын 21-нээс эхлэн зарлаж, материалыг зургадугаар сарын 11 хүртэл авсан
    юм. Энэ хугацаанд Монголын Хөрөнгийн биржийг удирдах саналаа гадаадын
    10 баг, консорциум ирүүлсэн. Үүнд,“Солонгосын Хөрөнгийн Бирж” баг
    /БНСУ/, "Тhe Int’l Securities Consultancy” /Хонг Конг/, "СОМDАQ" Ltd
    /Канад/, “Development Partnerships” Ltd /Их Британи/, “NASDAQ OMX &
    MOSDAQ” Консорциум /Швед, Монгол/, "Фронтиер- Интертрэйд” Консорциум
    /Япон/, “Таван Толгой Транс” ХХК – Нортенсек" Консорциум /Монгол/,
    "London Stock Exchange Group" /Их Британи/, "ХЕТRА Магкеt Dеvеlорment
    & Deutsche Borse Group" Консорциум /Герман, Австри, Слования/
    "FINANCIAL TECHNOLOGIES" Mombay Securities /БНЭУ/ баг байв.

    Улмаар
    энэ сарын 9-нд дээрх асуудлыг шийдвэрлэж 60 чавганцын уралдаанд нэг нь
    түрүүлдгийн үлгэрээр аль нэг баг шалгарч, ТӨХ эцсийн шийдээ гаргах байв.
    Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч ТӨХ-ны дарга Д.Сугар холын Америк руу
    цөөн хоногоор яваадахсан. Асуудал яаж шийдэгдсэн нь тодорхойгүй байх
    зуур сэтгүүлчид ТӨХ-г бороолсоор, өнөө өглөөхөн дэд дарга
    О.Эрдэнэбулганаас тендерийг цуцалсан тухай мэдээлэл авсан юм. Харин
    үдээс хойш тус хорооны вэб сайтад Монголын Хөрөнгийн биржийн удирдлагыг
    гадаадын багт шилжүүлэх сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа тухай
    мэдээлэл оржээ. Уг мэдээлэлд дурдсанаар эхний шалгаруулалтаас
    “Солонгосын Хөрөнгийн Бирж” баг, “NASDAQ OMX & MOSDAQ” Консорциум,
    "London Stock Exchange Group" баг, "ХЕТRА Магкеt Dеvеlорment &
    Deutsche Borse Group" Консорциум зэрэг 4 багийг шалгаруулж дараагийн шат
    болох тендерт оролцох урилгыг хүргүүлээд наймдугаар сарын 9-ний өдөр
    багуудын тендерийн материалыг хүлээн авч, Үнэлгээний хороо дүгнэлтээ
    гаргасан. Одоогоор Үнэлгээний хороо дүгнэлтээ Засгийн Газрын хуралдаанд
    танилцуулахаар бэлтгэж байна гэж Төрийн Өмчийн Хороо, “Монголын
    Хөрөнгийн Бирж” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзориг бичжээ.

    Б.БЯМБАА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж