Тендерийг хүчингүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Тендерийг хүчингүй болгожээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Хөрөнгийн
    биржийн удирдлагыг гадаадын багт шилжүүлэх ажлыг нэг мөр шийджээ. Энэ
    талаар Төрийн өмчийн хороо удаан хугацааны турш хэлэлцсэн ба эцсийн
    дүндээ удирдлагыг гадаадын багт шижлүүлэх тендерийг хүчингүй болгосон
    байна. Энэ талаар Төрийн өмчийн хорооны дэд дарга  О.Эрдэнэбулганаас
    тодрууллаа.

    -Тендерийг яагаад хүчингүй болгосон юм бэ?

    -Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хангалттай төлөвлөгөө байсангүй. Тиймээс ТӨХ хуралдаад хүчингүй болгох шийдвэр гаргалаа.

    -Цаашид энэ ажлыг яах вэ, дахиж тендер зарлах уу, өөр арга хэмжээ авах уу?

    -Засгийн газар ямар арга хэмжээ авахаа шийднэ. Энэ талаар одоо хэлэх боломжгүй байна гэлээ.
    Ийнхүү Монголын Хөрөнгийн биржийг хувьчлах, хувьчлалын эхний шат болсон удирдлагыг гадаадын багт шилжүүлэх ажил бүтэлгүйтэв.

    Б.БЯМБАА
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж