Монголд элитүүд байна уу? | News.MN

Монголд элитүүд байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Монголд элитүүд байна уу?

Монголд элитүүд байна уу?
1. Төрийн 3 өндөрлөг, УИХын гишүүд,. Улс төрийн намуудын удирдлага, төрийн  албаныхан. Товчхон хэлбэл энэ улс орныг удирдаж яваа эрх мэдэл бүхий албан тушаалтнууд элитүүд гэсэн үг биш. Гэхдээ дээрхи хүмүүсээс элит ангилалд орж болох хувь хүн байж болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд улс орны удирдлагын түвшинд маш их өөрчлөлт гарах ба ард түмэн үүнийг соргогоор олж харна.Учир нь  эрх мэдэлтэй элитүүд маш ухаалаг шийдвэр гаргадаг.

2. Аливаа нэг  салбарт амжилт олсон бүхэн элит болохгүй. Өндөр албан тушаалтнууд, баян  чинээлэг давхрагынхан, нэрд гарсан одод, урлаг уран сайхныхан ч тэр бүр элит байх шалгуурыг давахгүй.Карьеристууд өөрсдийгөө элит гэж нэрлэх дуртай.

3. Нэг сэтгүүл дээр дунд давхрагынхан нийгмийг авч явдаг суурь хүчин  учраас тэд бол элитүүд гэсэн байсан. Миний бодлоор тэд   тогтвортой  амьдрал, баталгаат цалинг  эрхэмлэдэг,нийгмийн хуучинсаг консерватив хүч. Элитүүд бол улс орны эрх ашиг, ард түмний ухамсарт  үнэт зүйлүүдийг  анхлан бий болгож түүнийгээ үе дамжин авч явдаг  бол дунд давхрага  үүнийг нь  хүлээн авч  л хэрэгжүүлдэг.

4.Бид дээд боловсролтой хүмүүсийг сэхээтнүүд гэдэг.Эцэг эх нь дээд сургууль төгссөн их сайндаа өвөө эмээ нь дээд дунд боловсролтой ямар нэг алба хааж байсан бол үе дамжссан сэхээтнүүд болдог.Тийм байж болох боловч сэхээтнүүдийг элит гэж хэлмээргүй байна. Тэд улс орон ард түмний хэмжээний том өөрчлөлтийг би й болгож түүнийгээ үе дамжин хэрэгжүүлж ирээгүй.Манай сэхээтнүүд харин  шүүмжлэх маргахдаа  сайн.

5. Ямар нэг нарийн мэргэжлийн хүрээнд ажилладаг  мэргэжилтнүүд, эрдэмтэн профессорууд ч бас биш. Хэдийгээр тэд улс орны хөгжлийн талаар санал бодлоо уралдууж өөр өөрийн салбартаа дэвшил, өөрчлөлтийг авчирдаг боловч бүхэл бүтэн улс орны нийт хөгжлийг ахиулах хүч дангаараа болж чадахгүй.

Гэхдээ  дээрхи  аль ч группүүд дунд    элит байхыг үгүйсгэсэнгүй.

Элитүүд  үнэт зүйлүүдийн тухай ойлголтыг  бий болгож, түүнийгээ ард түмэндээ өөрийн болгож өгөхийн  тулд…
…Юуны өмнө  өөрийн улсынхаа  түүхэн хөгжлийн хандлагыг олж харах чадвартай байж, энэ үзэл бодлынхоо үүднээс улс оронд бий болсон нөхцөл байдлуудыг  зөв ойлгож, зөв ханддаг….
…Төр засаг  ард түмний хоорон дахь  гүүр болохынхоо хувьд  өөрийн орондоо амьдардаг.Гадаадад амьдарч,ажиллаж, сурч  байгаа ч хир чадлаараа Монгол орныхоо төлөө  сэтгэж,бодож санаж зүтгэж байгаа  ухаантнууд, сэхээтнүүд маш олноороо байна. Гэхдээ тэднийг үндэсний элит гэж нэрлэх боломжгүй. Харин тэднээс авах сурах юм их бий.

…Элитүүд улс орон урт удаан хугацааны зорилгоо тодорхойлоход  оролцдог. Тэдэнд алсын хараа байдаг учраас бас тэдний амьдралын утга учир,үзэл бодол  нь  эх оронтойгоо бат бэх холбоотой учраас.
…Ард түмэн, төр засаг 2ыг холбогч байх чадвартай байх.
Нийгэмд бүхэлд нь өөрчлөлт хийж чадах жинхэнэ улс төрийн бодлого дутагдаж байгаа  нь  манайд  жинхэнэ элитүүд байхгүйг харуулж байна гэж би боддог.
Харин элит гэхлээр манайхан эсвэл олигархууд буюу сүүлийн үеийн баячууд, эсвэл хүнд сурталтнуудыгаа хэлэх гээд байдаг. Энэ 2 давхрага хоюулаа аюултай. Учир нь олигархууд улс орны ашиг сонирхолоос хол хөндий байж зөвхөн өөрсдийн төлөө ажилладаг. Сүүлийн үед тэд бүр зохион байгуулалтанд орж улам хүчирхэг болж байна.Хүнд сурталтнууд элдэв хээл хахууль коррупцийг өөрсдөө бий болгосон.Тэд улсын төсвөөс хулгайлдаг. Ганц төсөв ч биш өөр маш олон арга тэдэнд бий. Алив сиймхийг  алдана гэж гонж.Үүний сөрөг үр дагаврыг  хэн ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Эдгээрүүд нь хуурамч элитүүд ба жинхэнэ  засаглалыг бий болгоход хамгийн их саад бологч нар юм.
Элит давхаргыг улс орныг түүхийн урт хугацаанд аваад явах бодлогыг бий болгож хэрэгжүүлэх чадвартай хүмүүс бүрдүүлдэг.
Элит гэдэг үг орж ирээд нилээн удавшив дээ. Болж өгвөл хүн бүр элит болчих санаатай аяглал ч газар авав.Тийм учраас энэ үгийг хэрэглэх хэмжээ хязгаарыг тогтоох  шаардлага уг нь байгааз?
.Франц хэлэнд бол  шилдгийн шилдэг, шилэгдсэн, сонгогдсон гэдэг утгыг илэрхийлдэг.
Элитийн тухай онолын судлагдахуун нь нийгэм дахь эрх мэдлийн систем байдгийм байна.Тийм учраас энэ талаарх бүх онол, санаа онооны цаана   нийгмийн гишүүдийн түр зуурын болон тогтвортой эрх тэгш биш харьцааны тухай авч үздэг бололтой.

Элитийн тухай орчин үеийн онолыг үндэслэгчид нь  Италийн социологчид Г.Моска ба В.Парето нар юм.
В.Парето элитүүдийг дотор нь эдийн засгийн, улс төрийн, оюун санааны гэж хувааж судалсан. Элитүүдийг  марксист комнийстуудаас  бусад нь хүлээн зөвшөөрдөг. Социологчид өөр өөрсдийн шкоолоосоо хамаарч санал зөрөлддөг тал бий.Тэр ч яахуу.

Унгарын эрдэмтэн М.Вайдын тодорхойлсоноор  нийгмийн элитүүд гэдэг нь  засаглалын хамгийн дээд шатан дээр гарсан хэсэг бүлэг хүмүүс  бөгөөд тэд хэрэгцээ ба  үнэлэмжийг бий болгогчид аж.Манайхаар бол манай яруу алдарт авилгачид бөгдөөрөө орох бололтой догоо.  Германы социологч П.Драйцел элитүүдийн нөлөөлөх механизм нь бүлэг групп,байгууллага, институци  доторхи хамгийн дээд шатны байр суурийг эзэмшигчид ба мэдлэг чадварынхаа эцсийн үр дүн бүтээмжээр шалгардаг зарчимтай бөгөөд тэдгээр нь өөрсдийн нийгэмд эзлэх байр суурь,үүрэг роль,эрх мэдэл нөлөөгөөрө  нийгмийн структурыг давхар  тодорхойлж байдаг ажээ.В.Парето болхоор элитүүдийг эрх мэдлийн буюу удирдлагын,  оюун санааны  үнэт зүйлүүдийг бий болгогч гэж ангилж байжээ.
Удирдлагын болон эрх мэдлийн гэгдэх элитүүд нь өөрсдийн доорхи янз бүрийн анги,групп, давхрагыг тэргүүлэгч хэсгийн үзэл санааг ашигладаг. Нийгэм эдийн засагт олж байгаа амжилт дэвшил хөгжил нь удирдлагын чадвараас хамаардаг  ба нэг ёсны удирдагч элитүүдийнх нь  айкюү   байх ёстой хэмжээнээсээ доошилбол улс орны хөгжил доройтож  сөнөхийн шинж тэмдэг гэсэн үг.
Хуучин соц систем маань өөрчлөгдөхийн хирээр “элитийн бүрэлдэхүүнд” ч ялгаа гарлаа. МАХНын   “элитүүд” үргэлжлүүлэн шинэ нийгмийг бүтээх гэж үзэж тарсаар байгаа нь үнэн боловч тэднийг ардчилсан нийгмийн элитүүдэд хамруулах нь арай эрт мэт.

Өнөөдөр Монголын элит нийгэм-улс төрийн үүсэл гарлаасаа, мэргэжлийн чадвараасаа,  мөн үзэл бодлын чиглэлээсээ хамаарч  өвдөл цөвдөл мэт харагдаж байна. АНын нөхдийн дунд ч дээрхээсээ илүү гарч гайхуулаад байх юмгүй мэт нөхөд зөндөө  байна.
Монголд өндөр албан тушаал, эрх мэдэл нь эдийн засгийн гол нөөц бололцоо,эх үүсвэр,булаг ундрага болохдоо тултал өөрчлөгджээ.
Юу анзаарагдаж байна гэхээр шинээр гарч ирсэн эдийн засаг, улс төрийн элитүүд(тэдгээр нь мэдлэг боловсрол,оюун ухааны  түвшингээрээ жирийн нэгнээс ялгараад байх юмгүй онцлогтой.  ), үзэл санааны түвшний элитүүд 2ын хооронд далд тэмцэл болж байна.

Түүнээс гадна улс төрийн хүчтэй төлөөлөл болж чадахгүй ч эдийн засгийн талаар хангалттай нөлөөтэй нэг хэсэг элементүүд  эдийн засгийг хянах хүсэлтэй эрх мэдэлтэй удирдагчдын хоорондох тэмцэл.Эхний элементүүд шийдвэр гаргах түвшинд нөлөөлөхийг оролдож довтолж байна.Зарим  мафийн ойлголтонд дөхөж очсон  жижгэвтэр хэсгүүд нь нэг их хүчтэй ажиглагдахгүй ч  өнгөрсөн хугацаанд бий болж төлөвшсөн структурын тусламжтай эдийн засгийн хүч чадлаа өргөжүүлж тэлсээр байна. Том группуудын улс төр, эдийн засгийн нөлөөг энд хэлэх нь илүүц биз.

.Монголын нийгэм дахь элитийн  групп нь оюунлаг, мэргэжлийн хүмүүсээс бүрдэж байна.Тэднийг интеллектуалууд буюу оюунлаг хэсэг  гэж нэрлий. Тэдний нийгэмд гүйцэтгэх үүрэг нь уг нь засгийн эрх мэдлийг хянах  явдал юм. Улс төрчийн гол чанар нь үйл ажиллагаа, үйлдэгч юм  бол интеллектуал нь үзэл, оюун санааны хүн юм. Улс төрч нь бодит реалист бол интеллектуал нь бодит зүйлийг байж болох боломжийн хамгийн өргөн хэмжээнд авч үздэг нэгэн байх.
Эхнийх нь бүтээгч гүйцэтгэгч  байдаг бол 2дахь нь шүүмжлэх талдаа. Энэ функцийг нь ойлгохгүй  мулгуу удирдагчид нь шорон оронгоор айлгаж ажлаас нь хөөх хүртлээ тэнэгтдэг төр засаг манайд л байна. Түүний оронд бүх нөхцлийг нь бүрдүүлж өгөөд үгийг нь авах ёстой юм шиг миний бодлоор.
Улс төрч хамгийн дөт боломжит стратегийг сонгодог бол оюунлаг хэсэг аль болох олон боломжит альтернативыг эрж хайдаг.
Улс төрч нийгмийг бүтээн босгож байдаг бол оюунлаг нь эргэлзэж, яавал илүү сайн нийгмийг бий болгох талаар эрэлхийлж бодож суудаг.
Шинжлэх ухаанд мэдлэгийн үр өгөөж нь  эрдэмтдийн мэдлэг боловсрол, эрдмийн ажлуудынх нь шинжлэх ухаанч  үр дүнгээр, салбартаа шкоолыг бий болгож чадсан эсэх, нийтлэл гэх зэргээс хамаарч байдаг. Эрдэмтэн гэдэг зүгээр нэг дээд курс төгсөх,цол зэрэг авахын нэр бус, өөрийгөө хөгжүүлэх, шинэ бүхнийг шингээж авах чадвартай байх ыг хэлдэг баймаар.Өөрийн мэргэжлийн чадвараа орчин үед гарч байгаа ШУны шинэ дэвшлийн  аргачлалд хир тааруулж тохируулж авч чадаж байна гэдгээр хэмжигдэх ёстой. Орчин үеийн ШУ ухаан үг хэллэг, термин, тодорхойлолт дээр биш бодитой үр дүн дээр үндэслэгдэж байгааг анхаарах нь зүйтэй байх.
Яг өөрийн гэсэн шкоолыг бий болгосон Монгол эрдэмтэд манайд хир их байдаг вэ?  Монголын улс төр нийгмийн байдалд дүгнэлт гаргаж өгөх хэмжээний ямар ямар судлаач, социологич жишээ нь манайд хэд байна вэ?  Нэг сонгуулийн дараа улс төрийн дүгнэлт өгөөд, шинжилгээ  хийчих, жоохон эдийн засгийнхаа баримжааг гаргаад тавьчих эдийн засагчид, хууль эрх зүйн асуудлаар цэгцтэй сайхан дүгнэчих хуульчид маань хаахан талдаа дуулж явна вэ?
Элитар шинжлэх ухаанч оюунлаг  нэг хэсгийнхээ хүчин чадлыг үгүйсгэсэн нөхцөл байдал нэгэнт дууссан гэж үзвэл өөрчлөлтийг  хийх тэр потенциалаа эрж хайх цаг нь болсон бусуу? Зарим цөөхөн хэсэг нь хамар дор чинь, зарим нь нилээн хол  бэлтгэгдэж байнадөө.
Эрдмийн янз бүрийн зэрэг цол авах нь моодонд орсон гэхээсээ ажилд орох, албан тушаал дэвших  хэрэгсэл болжээ.Ингэснээрээ тэд   шинэ төрлийн бизнессийг бий болгожээ. Үр дагавар нь ойлгомжтой.
Шинжлэх ухаанч элитүүдийг таних, мэдрэх  нөгөө  арга нь тэдний ажлын нийтлэлүүд,эрдмийн ажлууд Түүнээс нь бусад хүмүүс хэдэн удаа иш татаж хэрэглэсэн тоо ч нэг үзүүлэлт болдог байна. Эрдмийн зэрэг,цол олгох зөвлөлөөс авахуулаад удирдагч, зөвлөгч нар нь тухайн хүнээс авах хөлсөө  л бодохоос өөр байдлаар ажиллаж чадахгүй шахуу болсон нь өрөвдөлтэй. Тийм учраас  шинжлэх ухаанч элитар нь манайд мэдлэгийн үр ашгийн коэффициент болохоосоо илүүтэй улс төр, эдийн засгийн гэмт хэргийн "элит" гэсэн гажиг ойлголтыг өгөхдөө  хүртэл тулж байна.
Ингээд өнөөдөр Монголын улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны  “элит”  нь жинхэнэ сонгодог элит гэдэг утгаасаа хол байгаа бөгөөд харин ч  нийгэмд үзүүлэх нөлөө нь сөрөг бөгөөд  гэмт хэргийн ертөнцөд ойр болон дотор нь байгсдын эрх ашиг сонирхлыг хамгаалж байна.
Гэхдээ манайдаа л  “генетикийн” гэж нэрлэмээр  бас нэгэн элит бүлэг байна гэдэг сайн мэдээг хэлэх гэсэн юм.
Тэд өнөөгийн Монгол Улсын засаг төрийн эрхэнд гарч ирэх , удирдах процесст оролцох боломжтой юу?
Одоохондоо боломжгүй гэж хэлэхийн учир нь элит системийг бүрдүүлэгч тэдний төлөөлөгчдийн оюуны болон мэргэжлийн чанар чансаа, чадварын үнэлгээний тухай судалгаа ны арга зүй байхгүйд байна. Ийм байхад бүх юм нь холилдож холион бантан болохоос биш яахав дээ.
Интеллект нь сул хөгжсөн боловч эрч хүчтэй удирдагч гэж хэн бэ? Энэ бол байгууллага, хамт олон,салбарынхаа цаашилбал улс орны хувьд ч бөөн гай түйтгэрээс өөр юу ч биш юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй тавьсан зорилго алхам нь улс төр, эдийн засгийн аливаа арга хэмжээний үр дүнг дээшлүүлнэ гэж ярьдаг ч  манай элитүүд нэг л юмыг санах ёстой юм шиг. Тэдэнд сонголт хийх маш олон боломжууд байгааг олж хараад хамгийн сайныг нь шилж аваад хэрэгжүүлэх.
Хууль тогтоох байгууллагад интеллект нь тэгтэй тэнцэх нөхдүүд суужаагаа харагдах л юм.  Эрч хүч, бор зүрхээрээ төрийг удирдана гэдгийг ойлгоход  үнэн гэцүү.
Бид алдаа дутагдал, түүний нийгэмд гаргасан хохирол,үнэ цэнэ гадагшаа алдаж буй бүхнийг ярихдаа тухайн хувь хүн, эсвэл  асуудал дээр л ярьж байгаа болохоос биш системтэй нь холбож байгаа юм огт алга. Тийм болохоор хэн ч гарсан ялгаагүй гэсэн афоризм гартлаа завхарчээ. Нээрээ л оюунлаг хэсгийнхээ потенциалыг илрүүлж шахаж, ашиглаж чадахгүйгээс хойш  ямар ч сайн лийдэр гараад тэр тусмаа шинэковууд асуудлын гогцоогоо олохгүй явсаар нэг мэдэхэд хааны алба дуусдаг.
Жанжин хүнд ухаан, зориг яг адилхан хэрэгтэйн тухай түүхэнд өгүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн удирдагчдад   ухаан, зоригоос гадна  ёс суртахуун гэдэг 3дагч чанар зайлшгүй нь харагдаж байна.Ёс суртахуунаа уландаа гишгэсэн хүмүүс толгой дээр чинь гараад нулимаад байхаар ямар ч тэнэг нь уурлана биз дээ?
Өнөөгийн нйигмийн хөгжил дэвшил өмнө хэзээ ч байгаагүйгүй ихээр хариуцлагатай байхыг шаардаж байна. Хэн нэгний хариуцлаггүй үйлдлээс болж ямар их хохирол амсаж байгаа нь хувь хүмүүсээс  халиад үндэстний сүйрэл рүү хөтөлж байгаа тохиолдолд  манай нийгэмд ёс суртахуун, зөвт байдлаараа ялгарч харагддаг өндөр шалгуурыг давсан элитүүд  бий болох нийгмийн шаардлага  бий боллоо.
Тансаг ресторанд халбага сэрээгээ яаж ашиглахыг мэддэг этикийн тухай биш, гольф тоглодог л бол элит болчихдог хандлагыг энд хэлээгүйг ойлгож байгаа гэж найднам.
Эсвэл удам ургийнхаа бичээсийг яаж л бол яаж өөрчилж хаан хатан удамтай болж чаддаг ичгэвтэр тэнэглэлүүдийг  үгүйсгэж нийтээрээ ойлгох хэрэгтэй. Учир нь элитийн удамшлын онол байдаг ч үеийн үед тухайн үндэстнийхээ сор болсон нэгний ач зээ гуч, дараа дараагийн үед нь уламжилж ирдэг генийн удамшлын магадлал нь маш бага бөгөөд түүнийг нь хөгжүүлсэн хэсэг нь бүр ч цөөхөн байдаг. Гэхдээ  ойрхоны жишээ шарын шашны нөлөө, дараа нь их хэлмэгдүүлэлт, хувь хүний бүтээлч хүчирхэг байхын эсрэг тэмцсэн өнгөрсөн нийгмийн тогтолцоо энэ тэр нийлээд элитийн генийн удамшлыг бараг үгүй хийсэнтэй ялгаагүй байхад тэгж өвчигнөсөн нь илүү зан байсан юм.
Нийгэм нь бүхэлдээ цэвэршиж ,  хүчирхэгжиж байж АНУ шиг элит давхрагаа судлаж хөгжүүлэхэд хөрөнгө оруулдаг болсоны дараа  л энэ нь үнэн зөв, боломжтой болох байх даа. Тэд генетикийн ШУаа хөгжүүлэхийн зэрэгцээгээр тусгай тестээр сонгож авсан 35000 гаран ахлах ангийн сурагчийг жил бүр сонгон авч өөрсдийн нь  сонгож авсан коллеждээ суралцахад нь зориулж 1,5 миллиард доллар зардаг гэж байгаа. Тэдний  Америкийн нийгэмд үнэ цэнэтэй, хэрэгтэй эсэх чанар нь 30 аас 35 насанд нь ямар нэг байдлаар илэрдэг гэнэ. Ер нь хүний интеллект төлөвших нь 13 насандаа бараг дуусдаг бас Нобелийн шагналтнуудын гол суурь нээлтүүд  25аас 30 насанд нь хийгдсэн байсан гэж байгаа.Ийнхүү хар залуугаас нь эхэлсэн  өөрийгөө төдийгүй улс нийгмээ аваад  явчих  чадвар нь хуурамч элитүүд төрөх замыг хаадаг бололтой.
Гэтэл бид ингэж шилэн сонголт хийж бэлтгэх  нь битгий хэл хүний нөөц, боловсон хүчний асуудлаа ч тавиад туужээ. Бор зүрхээрээ гадаадад гарч хар ажил хийн олсон мөнгөөрөө сургуулийн зардлаа хийн тухайн орондоо суралцахаар үлдсэн залуучуудын дундаас ирээдүйн элит төрөх  магадлал ихтэй. Тийм байтал тэднийхээ сонгох эрхийг ч хааж байгаа нь юутай эмгэнэлтэй. Туслахаа байг гэхэд. Учир нь тэдний сурч буй сургуулиуд хэзээ ч хуурамч дүн тавьж, худлаа докторын үнэмлэх олгохгүй. Монгол шиг.
Магадгүй Францын элит бий болоход нөлөөлсөн  тэр  үзэл санааны  хувьсгал бий болсонтой тэнцэхүйц доргионд Монголын нийгэм бүхлээрээ орсоны дараа бий болох үзэгдэл ч байж болох юм.
За нэг иймэрхүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-23 193.253.141.80

Oligtoi zuw ch bichij chadahgui bj bas ih yum yarih sanaatai ter ch yahuu ch gh shig ter ch yahaw geech oligtoihon yum bich

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж