
“Дуулиант 18 нас” киногоор нь Монголчууд бидний сайн мэдэх Өмнөд Солонгосын жүжигчин Han Ji Hye хуримаа хийжээ. Тэрбээр энэ сарын 21-нд Хавайд хуримаа хийсэн байна. Хосууд зургаан жил үерхэж байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор сүй тавьсан юм. Тэдний талаар 2009 оноос эхлэн хэвлэлээр бичих болсон ч одоог хүртэл ноён эксийг хэн болохыг олж чадаагүй байгаа аж. Мөн тэдний хуримын зургийг папарацциуд авч чадаагүй байна.
Баяр хүргэе Han Ji Hye.
М.Анир