Harry Potter-ын трейлэр цацагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Harry Potter-ын трейлэр цацагдаж эхэллээ

Үзэгчдийг байлдан дагуулсан “Harry Potter”-ын шинэ анги болох "Harry
Potter and the Deathly Hallows: Part I"-ын албан ёсны трейлэр нь
өчигдрөөс цацагдаж эхэлжээ. Энэхүү шинэ анги нь 3D-гээр хийгдэж байгаа
ба уг кинон дээр Harry өөрийгөө  зургаа болгон хувилгаж, Lord
Voldemor-той тэмцэлддэг байна.
Түүний харанхуйн эзэнтэй хийх энэхүү тэмцэлд хоёр найз болох Hermione
Granger, Ron Weasley нар туслан, адал явдлаар дүүрэн үйл явдал өрнөх аж.
Энэхүү цуврал кино нь зохиолч J.K. Rowling-гийн бестселлер зохиолоос
сэдэвлэн хийгдсэн ба сүүлийн зохиол болох "Harry Potter and the Deathly
Hallows"-оор хоёр анги бүхий кино хийхээр болсон ба эхний анги нь ирэх
арваннэгдүгээр сард кино театруудад нээлтээ хийх юм.
Харин хоёрдугаар анги нь 2011 оны долдугаар сард нээлтээ хийх юм.
"Harry Potter"
киноны энэ онд гарсан анги нь дэлхий даяар нээлтээ хийсэн анхны өдрөө л
гэхэд 104 сая ам.долларыг тасалбарын орлогоос олсон нь анх дэлгэцэнд
гарсан өдрөө хамгийн их ашиг олсон кино болж дэлхийн рекордыг эвдлээ
хэмээн киног бүтээгч “Warner Bros Pictures” кино студи өчигдөр
мэдэгдсэн байна.
Британийн нэрт зохиолч Ж.К.Роулингийн зохиолоос сэдэвлэсэн "Harry
Potter and the Half-Blood Prince," хэмээх нэртэй шидтэн хүүгийн тухай
өгүүлдэг эл киноны зургадугаар анги нь дэлгэцэнд гарсан даруйдаа л
зөвхөн Америкт л гэхэд 58.18 сая ам.доллар, 45.85 сая ам.долларыг
гадаадын тасалбарын орлогоос олжээ.
Энэ жилийн хувьд тус кино нь Америкт нээлтээ хийж, хамгийн их ашиг
олсон хоёрдахь киногоор шалгараад байгаа агаад өнгөрсөн сард нээлтээ
хийсэн "Transformers: Revenge of the Fallen" кино анхны өдрөө 62 сая
ам.доллар олсон байна. Харин "Harry Potter" кино нь Америкт нээлтээ
хийхдээ хамгийн их орлого олсон дөрөв дэх кино болж байгаа юм. Өнгөрсөн
жил нээлтээ хийсэн "Dark Knight" кино анх нээлтээ хийсэн өдрөө 67.1 сая
ам.доллар, "Transformers: Revenge," кино 62 сая ам.доллар, "Spider-Man
3" кино 59.8 сая ам.долларын орлогоороо тус тус ордог гэнэ.
“Warner Bros President” кио студийн ажиллагааг хариуцсан ахлагч
хэлэхдээ "Энгийнээр хэлэхэд , рекорд эвдсэн энэ нээлтийг хийхэд
хүргэсэн, бидэнтэй хамт байж, оочир дугаарт зогссон үнэнч фэнүүддээ бид
өртэй хоцорлоо” хэмээжээ. "Harry Potter" киноны урьдны анги болох
"Harry Potter and the Order of the Phoenix," кино өнгөрсөн жил нээлтээ
хийхдээ Америкт 44.2 сая ам.доллар анхны өдрөө олж байсан бол дэлхий
даяар нийт 937 сая ам.долларын ашиг олсон байна.
Энэхүү киноны эхний таван анги нь Холливудын түүхэнд хамгийн их ашиг
олсон кинонуудын нэг бөгөөд нийтдээ 4.5 тэрбум ам.доллар олсон байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж