Монгол Улс 20.. онд чка болно

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Монгол Улс 20.. онд чка болно

Үндэсний хөгжил, шинэт­гэ­­лийн хорооны хурлын тан­­­химд өчигдөр бодлого бо­­­­ловсруулагч, шийд­вэр гар­гагч­дад зориулсан семи­нар болж байна гэхээр нь очлоо. Бодлого то­дорхойлогчдод зо­риулсан ху­рал учраас УИХ-ын эрхэм тү­шээд, төрийн өндөр албан ту­шаалтнууд хамгийн түрүүнд хү­рэлцэн ирнэ гэж бодсон юм. Сайн ч,  муу ч тэднээс өөр бод­лого тодорхойлох хүмүүс байх биш ингэж бодохоос өөр яалтай. Гэвч тэднээс хэн нь ч ирсэнгүй. Хуралд оролцсон Малайз улсын төлөөлөгчид улс орныхоо эдийн засгийн үзүүлэлтийг 2020 он гэхэд ямар болгохыг зорьж байгаагаа манайханд сонирхуулж байх юм. Сонирхуулах ч гэж дээ гайхуулж байна. Тэдний хэлж буйгаар, тус улс 10 жилийн дараа өөртөө итгэлтэй, ёс зүйн болон хариуцлагын өндөр соёлтой, ардчилсан, либерал үзэл санаатай, хүлцэнгүй, хүн­лэг, эрх тэгш, шударга эдийн засгийг байгуулах замаар дэл­хийд өрсөлдөх чадвараа дээшлүүлсэн байх гэнэ. Бас улс орны бодлого тодорхойлогчид эхлээд улс эх орныхоо эдийн засгийн үзүүлэлтийг хэзээ ямар түвшинд аваачих хэрэгтэйгээ мэддэг байх ёстой хэмээн тэд зөвлөж байна. Харин дараа нь одоо яг  хаана байгаагаа мэддэг байх хэрэгтэй. Эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, бэхжүүлэхдээ зөв бодлого тодорхойлох ёстой гэнэ. Зөв л санал. Яг одоо манай улс ямар байгаа, үүнийг яаж өөрчилмөөр  байна гэж асуувал эрхэм гишүүд ёсыг бодож  дээшээ ч нэг харж санаа алдаад доошоо ч нэг харж бодлогошрон хөгийн юм болох байх даа. Тэд ажилгүйдэл, ядуурлыг төчнөөн хувиар бууруулна хэмээн худалч хүнд мэдээ орсон цагаас л ярьсан. Гэсэн хэдий ч олон тооны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд, хэ­рэгжүүлээд  буурах бус улам нэмэгдсээр л байна. Бодлого тодор­хойлогчдын сайн, муу төсөл, хөтөлбөр, санаачилгыг мэдэх юм байна. Гэхдээ болж бүтэхгүй болохоор нь хаанаас ч хамаагүй тайлбар гаргаад ирдгийг нь мэдэхгүй биш ямар.  Ер нь малайзчууд шиг хөгжилд хүрэх он жилээ тодорхойл гэж тэднээс шаардаад үзвэл яасан юм бэ. Тэгээд хэлсэн хугацаанд чинь ахиц дэвшил гарахгүй, энэ хэвээрээ байвал зөөлөн суудлаас чинь буулгана шүү гээд анхааруулчихъя. Тэд аягүй бол бодож, бодож “Манай улс ойролцоогоор төдөн онд чка болно. Би чадна аа, чадна” гэх байлгүй.  Эсвэл өөрсдийнхөө  юу хийдгийг хамгийн сайн мэддэг болохоор “Яг ингэж он цаг заах нь байж болохгүй асуудал” гээд унжина аягүй бол. Бас нэг зүйлийг дурьдалгүй өнгөрч боломгүй. Хөгжлөөрөө гай­хуулагч Сингапур улсыг намган дээр цогцлоосон бол Монгол Улс байгалийн баялаг арвинтай хэр нь “Хөгжиж буй” гэх ангиллаас хэзээ гарах нь тодорхойгүй. Ямартай ч 20.. онд чка улс болно байх гэж найдъя.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж