Парис Хилтон гэр рүүгээ яарчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Парис Хилтон гэр рүүгээ яарчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Холливудын од Парис Хилтоныг Японы “Нарито” онгоцны буудал дээр түр саатуулж байцаалт авсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Япончууд түүнийг эх орондоо нэвтрүүлээгүй бөгөөд энэ нь түүний хар тамхины хэрэгт буруутгагдсантай холбоотой юм.

    29 настай Парис Хилтон  Японд загварын шоунд оролцохоор уг Японыг зорьжээ. Тэрбээр албаны хүмүүс түүнийг эх орондоо оруулах эсэхийг шийдтэл “Нарита” онгоцны буудал дээр хүлээжээ. Японы цагаачлалын алба  хар тамхины хэрэгт холбогдсон хэнийг ч нэвтрүүлэхгүй байх эрхтэй аж. Харин Хилтон байцаалтад орсныхоо дараа Япон руу орох гэсэн хүсэлтээ буцаасан бөгөөд “Би гэр рүү гээ харимаар. Дараа Японд ирэх байх. Яг одоо бол би үнэхээр ядарч байна” гэж хэвлэлийнхэнд хэлжээ.

    Парис Хилтоны гэрт дайрч орсон сэжигтэн буруугүй нь тогтоогдов

    Парис Хилтоны тухай бас нэг шинэ мэдээлэл хүргэе. Түүний гэрээс хулгай хийх гэж байсан  хэмээн сэжиглэгдэж байсан нэгэн эрийг албаныхан гэм буруугүй болохыг нь баталсан байна.  Хэрвээ энэ хэрэгт сэжиглэгдсэн 31 настай Калифорнийн иргэн Натан Лий Парада гэм буруутай нь батлагдсан бол зургаан жил шоронд хоригдох байлаа.

    Б.Билгүүн
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж