Билл Гейтс баячуудын жагсаалтыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Билл Гейтс баячуудын жагсаалтыг тэргүүлэв

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 17 жил дараалан АНУ-ын хамгийн баян хүнээр тодорч байна.  АНУ-ын санхүүгийн хамгийн томоохон сэтгүүл “Форбес”-ийн гаргасан АНУ-ын хамгийн баян 400 хүний жагсаалтыг Билл Гейтс 54 тэрбум ам.долларийн хөрөнгөөр тэргүүлж, харин хөрөнгө оруулалтын компанийн захирал Варрэн Бүфет 45 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр уг жагсаалтын хоёрт оржээ.

Компьютерийн программ хангамжийн магнат Ларри Эллисон жагсаалтын гуравт бичигдсэн ба Валл-Март сүлжээний өв залгамжлагч Кристи Валтон нь Форбесийн хамгийн баян дөрөвдэхь хүнээр тодров. Өнгөрсөн жил уг жагсаалтад багтахын тулд 950 сая ам.долларын хөрөнгөтэй байх шаардлагатай байсан бол энэ жил тус үзүүлэлт өсч дор хая 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байж жагсаалтад багтах бололцоотой болсон байна. 400 тэрбумтаны нийт хөрөнгийн хэмжээ 2009 оноос хойш 8%-р өссөн бөгөөд энэ нь нийт 1.37 триллион ам.доллар болж байна. Энэ нь Спайн эсвэл Канада-ийн нийт хүн амд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний үнийн дүнгийн хэмжээтэй адил юм байна. Эдгээр хөрөнгөтний жагсаалтад хөрөнгө нь 245%-р буюу 6.4 тэрбум ам.доллар болон өссөн Facebook-ыг хамтран үүсгэн байгуулсан Марк Зукэрбэрг багтаж 35-р байранд орсон аж.

Түүний хамтрагч Дустин Московиц нь энэхүү жагсаалтанд багтсан хамгийн залуухан тэрбумтан болсон бөгөөд тэрээр 26 настай юм байна. Тус жагсаалтанд шинээр орсон  16 хүний нэг нь мөн л Facebook-ын хүн аж.

Б.Билгүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж