АНУ-д шинэ аюул учираад байна

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

АНУ-д шинэ аюул учираад байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Обамагийн засаг захиргааны албаны гурван хүн Конгресс-д АНУ-ын иргэд алан хядагч болж алан хядах үйл ажиллагаанд оролцож байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгджээ.  Үндэсний терроризмын эсрэг үйл ажиллагааны төвийн захирал Макэл Лэйтэрс хэлэхдээ, манай улсын иргэдийн дундаас төрж байгаа алан хядагчид гарч ирсэнээс хойш алан хядах үйл ажиллагаа улам боловсронгуй болсон гэсэн байна.

    Дотоодын радикал үзэлтнүүд улам ихсэж байгаа аж. Дор хаяж 63 Америкийн иргэд алан хядах хэрэг болон түүнтэй холбоотой хэргээр 2009 оноос хойш баривчлагджээ. “Ал Кеда-д нэгдсэн бүлгүүд одоо АНУ-руу заналхийлж мөн өөрсдөдөө нэгтэх Америк болон Барууны иргэдийг хайж байна” хэмээн Холбооны Мөрдөх Товчооны дарга Роберт Муллер, Газар нутгийнхаа аюулгүйн сенат болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт мэдээллээ. 2001 оны аймшигт халдлагаас хойш АНУ-ын иргэдийн алах хядагч болох үзэгдэл улам ихэссэн хэмээн  Үндэсний терроризмын эсрэг үйл ажиллагааны төвөөс мэдээлж байна.

    Б.Билгүүн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж