Хөнгөн атлетикийн холбоо 50 жилийн ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн холбоо 50 жилийн ойгоо тэмдэглэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Бүх спортын хатан хаан хэмээгддэг хөнгөн атлетикийн спорт манай улсад үүсч хөгжөөд даруй 50 жил өнгөрчээ. Энэ жил тохиож байгаа хагас зуун жилийн ойгоо Монголын хөнгөн атлетикийн холбоо маргаашнаас эхлэн тэмдэглэх болоод байна. Ойн арга хэмжээ маргааш Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнээр эхэлнэ. Гурав хоногийн турш үргэлжлэх ойн баярын үеэр Монголын хамгийн хурдан хүүхдийг тодруулах тэмцээн, Хөнгөн атлетикийн Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Урлаг спортын үзүүлэх тоглолт гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн энэ арга хэмжээний хүрээнд Кросс гүйлтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах аж.

    Score Studio

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж