Хар тамхины хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Чингэлтэй дүүргийн шүүхэд  өчигдөр товлогдсон М.Ойгонбаярт холбогдох  мансууруулах төрлийн бодис тээвэрлэж хилээр гаргахыг завдсан гэх хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд   нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Замын-Үүдын шалган нэвтрүүлэх боомтоор 1.7 кг героин тээвэрлэж БНХАУ-ын Эрээн хотод “Солонго” гэдэг цайны газарт Монгол Улсын иргэн Наранцэцэгт хүргэж өгөх байснаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Түүний хамсаатан болох Цэрэндуламыг эрэн сурвалжилж байгаа аж. Сэжигтэн М.Ойгонбаярт  мансууруулах бодис тээвэрлэсэн, хилээр гарахыг завдсан гэдгээр бурууртган улсын яллагч  Т.Мөнхжаргал  13 жил зургаан сарын хорих ял оноох санал оруулсан ч  шүүх бүрэлдэхүүн зүйлчлэлийг буруу гэж үзэн мөрдөн байцаалтад буцаалаа.
     Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж