Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Дурласан тархи

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Танд хэн нэгэнд ухаангүй дурлаж байсан удаа бий юу? Би Нью Йоркын их сургуулийн сэтгэл судлаач оюутнуудын дунд ийм санал явуулсан юм. Яагаад гэвэл би хайр бол уураг тархинд бий болдог онцгой  бодис, био сигналаас үүссэн хүний хосгүй мэдрэмж гэж ойлгодог. Гэхдээ аль нь юм бол. Хайр хэмээх уураг тархинд бий болдог цахилгаан хэлхээ болон бодисын талаар шинжлэх ухааны үндэстэй баримт олохын тулд 1996 онд олон талт судалгаа явуулахад дурласан хүний тархинд  ямар процесс болж байдгийг  нотолсон  баримт  олсон билээ. Судалгаанаас хайр сэтгэл бий болоход уураг тархины  dopamine, norepinephrine  болон serotonin  гэдэг гурван бодис чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тогтоосон юм. Дурласан хүн нойр хоолноос гарч, анхаарал нь төвлөрөх, харц тулгарахад бий болох нүүрний хувирал, баяр хөөр, энерги зэрэг нь бүгд дээрх бодисуудын  хэмжээ нэмэгддэгтэй холбоотой аж. Үүнтэй адилаар дурласан хүний таагүй сэтгэл хөлдлөл нь уураг тархин дахь серотониний  хэмжээ багассантай холбоотой юм. Түүнээс гадна дээрх гурван төрлийн бодис уураг тархины зарим хэсэгт давамгайлж байдаг аж.  Уураг тархины аль идэвхитэй байгаа хэсэгт дурлалын бодис их байгааг тодорхой мэдэж болох юм.  Уг судалгаа хайр дурлал яагаад бий болдог, бид яагаад нэг л хүнийг бүхнээс илүүд үзэх болдог, хүмүүс яаж хайртай учирдаг, яагаад хайж явдгийг  тайлбарлах арга байж ч мэдэх юм.

    О. Халиун

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж