Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Агуу зураач Ван Гог

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    100 гаруй жилийн ємнє амьдарч, уран бүтээлээ туурвин, агуу бүтээлүүд нь єнєєг хүртэл мєнхрєн үлдэж, дэлхийн хүмүүсийн хүндлэпийг хүлээсэн зураач бол Винсэнт Ван Гог юм. Түүний бүтээлүүд хачин, этгээд, олон єнгєний хослолоос бүтсэн байдаг нь олныг гайхшируулж, бишрүүлж чаддаг. Энэ нь ч хойч үеийнх нь зураачдад том нєлєє болж чадсан юм. Тэрээр амьдралынхаа сүүлийн арван жилд 2000 бүтээл туурвисан бєгєєд 900-аад нь уран зураг, үлдсэн хувь нь тойм болон хар зураг байдаг аж.

    Ван Гог 1853 оны гуравпугаар сарын 30-нд Голландын Грүт Зандэрт тосгонд номлогчийн ууган хүү болон мэндэлжээ. Түүнийг євєг эцгийнх нь нэрээр Виншэнт Ван Гог хэмээн нэрлэсэн бєгєєд тэдний гэр бүл Виншэнт нэрийг үр удамдаа үлдээдэг заншилтай аж. Тэрээр Элизабэт, Анна, Билл гэх гурван эмэгтэй дүү, Тио, Кор хэмээх эрэгтэй дүү, эцэг эхийн хамт амьдардаг байв Ван Гог бага насаа бусад хүүхдийн адил єнгєрүүлжээ.

    Тэрээр урлаг соёлыг тиймч их сонирхож байгаагүй бєгєєд бага насных нь амьдралын талаар тодорхой мэдээлэл байдаггүй аж. 1870 онд хар зургийн ангид сурч тєгссєн Ван Гог 17 настайдаа Францын Хагу уран зургийн худалдаачин Гопилын урлалын дэлгүүрт худалдагч хийдэг байж. Гопил түүнийг 1873 онд Лондон, дараа нь Парис руу шилжүүлжээ. Лондонд байхдаа тэрээр байр хєлслєн сууж, байрны эзний охин Эужин Лоерт анхны хайраа єгчээ. Гэвч Эужин Лоерт түүнийг тоолгүй єєр залуутай нууцаар сүй тавьжээ. Ингээд тэрээр нутаг руугаа буцаж, урлагийн бүтээлийн худалдагч болох хүслээ орхин номлогч болохоор шийдсэн гэдэг. Сүмийн дунд амьдралаа єнгєрүүлсэн тэрээр номлогчдын амьдралын талаар бага сага мэдлэгтэй болж тэдний амьдралын дүр тєрхийг зургаар гайхалтай харуулсан байдаг.

    Зєрүүд гєжүүд зантай тэрээр 1881 онд 27 настайдаа Брүсэлсийн сургуульд сурна хэмээн зүтгэсээр тєлбєрєє тєлүүлсэн боловч удалгүй сургуулиа хаяжээ. Түүний ах Ван Гогийг зураач болгохыг хүсч, шахаж шаардсаны үр дүнд єєрєє єєртєє зураг зурах сургуулилт хийж, улмаар зураачийн авьяасаа нээжээ. Тэрээр єєр єєр, цоо шинэ арга барил, техникээр зурж туршилт хийж байв. Үүндээ ч єєрєє эргэлзэн, итгэж єгєхгүй байсан ч эцэг эх, ах нь дэмжиж, дундаршгүй их урам зоригийн ундрагыг түүнд бий болгож байлаа.

    Ван Гогийн бүтээл нь олны таашаалд нийцэж чадсан учир ур чадвараа сайжруулахаар 1881 онд Hague-д байдаг Антон Мав дээр очжээ. Эхний жилүүдэд бараан сүүдэр, гэрэл гэгээ хослон түүний бүтээл тєдий л сайн болж єгєхгүй байлаа. Мєн түүнийг хар зургаар дагнуулсан ч Ван Гог тод єнгийг голчилж байв. /Ер нь тэр цэнхэр, улбар шар єнгийг чухалчилдаг байжээ/ Ингээд тэд зураачийн үзэл бодлын зєрчлєєс болж салцгаажээ.

    Ван Гог удалгүй Син Хємик гэх бүсгүйтэй танилцан дотносжээ. Гэвч Хємик хэдийн гэрлэж, нэг хүүхдийн эх болсон байлаа. Тэр хүүхнийг явдалтай, энгэр задгай бүсгүй хэмээн яригдаж байсан ч сэтгэл алдарсан Ван Гог зүрхээ татаж авч чадалгүй түүнтэй гэрлэж удалгүй хүү Виллэм нь тєржээ.

    Гэвч түүний эрх чєлєєт амьдрал үгүй болж, хааж боогдсон амьдрал, дээр нь ар гэрийнхэн нь эхнэрийг нь нүднийхээ булангаар ч харахыг хүсдэггүй байж. Энэ бүгдээс залхсан Ван Гог ганцаараа, эрх чєлєєтэй амьдрахаар эхнэр, хүү хоёроо орхин оджээ. Ингээд дахин Мавтай нэгдэн Дрэнт рүү явж, урлагийн ажлаа үргэлжлүүлэв. Тэндээ олон зүйл сурч, онгод урмыг олж аван гэрийн зүг буцан очиж, дадлага туршлагаа үргэлжлүүлжээ. Европ даяар алдартай Францын зураач Жин Франкү Миллэттэй уулзан танилцсанаар дадлага туршлагаас нь суралцаж, түүний уран бүтээл бараг эхэлсэн гэхэд болно.

    Ван Гогийн зургийн хэв маяг Миллэттэй тун тєстэй болж байв. 29 настайдаа "Make Shift" студид ажиллахаар болж, нийлмэл бүтээл хийхээр тєлєвлєж, уг санаа нь зургийн хорооныхны сэтгэлд нийцэж чадсан гэдэг. Тус бүтээлээ "Тємс идэгч" хэмээн нэрлэж 1885 онд зурж дуусгасан юм. Одоо энэ зураг нь Амстердамын "Ван Гог" музейд хадгалагдаж байна. 1886 онд Ван Гог уран зургийн үзэсгэлэнд менежер хийдэг ахтайгаа нэгдэхээр Парис явж, импресонист зураачид болох Паул Гагин, Камил Писарро, Клауд Монет, Эмил Бэрнард нартай танилцан түүний харанхуй будгийн нийлүүр гэрэлтэж ирсэн аж.

    Тэднээс их зүйл сурч, Ван Гог Францын Арлистэд урлагийн сургууль нээхийг хүсч үүндээ найз нарыгаа хамтарна гэдэгт найдаж, мєн єєрийнхєє зургийн арга барилдаа итгэж байв. Гэвч зєвхєн Паул Гагин л 1888 онд нэгдэн ажилласан юм. Паулд талархсныхаа тєлєє түүний унтлагын єрєєнд наран цэцгийн зураг зурж єгєн чимсэн нь агуу зүйл болж, хожим Ван Гогийг илэрхийлэх гарын үсэг болсон юм.

    Урлагийн сургууль бүтээнэ гэсэндээ шамдан орж, ажлын ачааллаасаа болж нэлээд цухалдан хэдэн шєнє нойргүй ажилласнаас болж сэтгэл санаа нь тогтворгүй болж, бие нь эрс муудаж, ингээд ч зогсохгүй татаж унадаг болжээ. Нэгэн єдєр бухимдлаасаа болж найз Паулыгаа хутга барин хєєж үүнии эцэст єєрийнхєє чихний гэдэсний хагасаас тас огтлуулж байсан удаатай.

    Түүнд гомдож, єєрийн хийсэн зүйлдээ харамссан Гагин Арлисээс явж, Ван Гогийн мєрєєдлийн урлагийн сургууль бүтэлгүй болжээ. Ингээд түүнийг Сайнт Рэмүүгийн сэтгэц мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлэхээр явуулжээ. Эмчлүүлж байхдаа євчнєєсєє болж олон зураг зурж чадаагүй ч "Одод түгсэн шєнє" хэмээх ганц бүтээл туурвисан нь түүний алдарт бүтээлүүдийн нэг болсон тєдийгүй урлагт их хүч болж єгсєн аж. 1890 оны тавдугаар сард тэрээр бие нь сайжирч эмнэлгээс гаран Парисын ойролцоо байдаг Аверс-Сүр-Ойс тосгонд очиж Паул Гачет эмчийн хяналтан дор байв. Тэнд мєн түүний ах, эхнэртэйгээ холгүй амьдарч байсан.

    Ван Гог єєрийг нь сувилж байсан эмч Гачетийн хєргийг зурж дуусаад 1890 оны долдугаар сарын 27-нд єєрийн гунигт амьдралдаа гутан цээж рүүгээ буудан хоёр хоногийн дараа их хэмжээний цус алдсанаас болж шархаа даалгүй таалал тєгсчээ. Түүнийг нас барснаас зургаан сарын дараа ах Тио нь Парисаас бүтээлүүдийг нь цуглуулан Голландад авчирчээ. Ван Гогийн бэлэвсэн эхнэр бүтээлүүдийг нь сонин хэвлэлд хэвлэн гаргаснаар түүний нэр хүнд богино хугацаанд алдаршиж, үүнээс хойш нэр алдар нь єсєн нэмэгдсээр ирсэн.

    Ингээд л Ван Гог агуу уран бүтээлээрээ домогт хүн болон манхрєн үлджээ. Тэрээр богино хугацаанд уран бүтээлээ туурвисан ч 1888 онд бүтээсэн "Улаан дарсны талбай" зургаа худалдаалж чаджээ. Одоо энэ зураг нь Орост Пушкины музейд хадгалаастай байдаг ба хожим түүний бүтээлүүд хэдэн сая долларын үнэд хүрч дээд амжилтыг тогтоож чадсан гэдэг. Түүний бүтээл эмгэнэлт, уянгын, айзамт, уран сэтгэмж, сэтгэлийн хєдєлгєєн зэрэг агуу сэтгэмжүүдийг тусгасан байдгаараа онцлогтой. Тиймээс ч түүний зурагнуудыт хуулбарлан гаргах боломжгүй байдаг байна.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж