Swarovski хивсний чимэглэл урлаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Swarovski хивсний чимэглэл урлаж эхэллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Буйдангийн урд талд байрлуулсан хивсэнцэр тань Swarovski-ийн болор талстаар чимэглэгдсэн байвал танд ямар санагдах вэ? Тансаг чамин, хээнцэр эд зүйлд дуртай бол гараар тусгайлан чимэглэж хийсэн, Swarovski-гийн болор шигтгээтэй хивс, хивсэнцрээр гэрээ гоёж болох юм. Монгол хонины ноосоор хийсэн чанартай, удаан эдэлгээтэй хивсийг Балба-Түвдийн гар урчууд нямбайлан хээлсэн бөгөөд хээний хэв маягт тохируулан Swarovski болор шигтгэж, чимэглэжээ. Уг цуглуулгад багтсан хивснүүд нь өнгө зүс, хэлбэр хэмжээнээс хамаарч, Эзэн хаан, Хатан хаан, Гүнж, Язгууртан, Хааны удмынхан гэхчлэн сүрлэг нэртэй гэнэ.

    С.Цэлмэг
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж