Apple CDMA системийн iPhone үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Apple CDMA системийн iPhone үйлдвэрлэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Apple компанийн дотоод эх сурвалжийн мэдээгээр тус компани 2011 оны эхээр CDMA системд ажиллах iPhone үйлдвэрлэхээр ажилдаа орсон гэнэ. GSM-ийн адилаар CDMA ч дэлхийн хэмжээнд өргөн тархсан учир Apple компани 2011 оны эхээр CDMA системийн iPhone-ийг худалдаанд гаргахаар бэлтгэл ажлаа хангаж, ирэх арванхоёрдугаар сар гэхэд 3 сая нэгж CDMA iPhone-ийн нөөцтэй болох зорилготой ажиллаж байгаа ажээ.

    Apple компанийн маркетинг, менежментийн албанаас багагүй хугацаанд судалгаа хийж, үр дүнд нь CDMA системтэй iPhone зах зээлд гаргах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байна. Судалгаанд хамрагдсан нийт iPhone хэрэглэгчдийн 50-иас багагүй хувь нь CDMA системтэй байвал бүр ч илүү сэтгэл хангалуун байна гэдгийг хэлсэн байна.

    С.Цэлмэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж