Гурван сая төгрөгийн ном бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Гурван сая төгрөгийн ном бэлэглэжээ

Хүүхэд залуучуудын
оюуны боловсролд хөрөнгө оруулалт хийхээр
БНСУ-ын Кон вон аймгийн  Чун Чан хотын "Шинэ тосгон"
хөдөлгөөний тэргүүн Ким Мэн Сүг тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт зочилж
ээ.

Тэд гурван жилийн
өмнө Улаангом хотод интернетийн танхим байгуулж, номын санд нь есөн сая
төгрөгийн ном бэлэглэж байсан аж.

Энэхүү буянтай ажлаа
тэд энэ жил дахин үргэлжлүүлж, өөрсдийн үйл ажиллагаагаа шинэ түвшинд
гаргахааар ярилцан гэрээ байгуулан ажиллахаар болжээ.

Энэхүү ажлын хүрээнд
гурван сая төгрөгийн ном бэлэглэж, бэлгийн номын шинэ тасаг нээн ажиллуулахаар
болсон байна.

Мөн тэд зудад
нэрвэгдэн малгүй болсон иргэдийг малжуулах төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж