“Уучлалт
гуйхыг минь хүлээж байна уу?” дуугаараа гараагаа эхэлж, хүүхэд залуусыг байлдан дагуулсан
“Motive” хамтлаг
анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Хамтлагийнхан тоглолтоо “Хайрын
гэгээ” гэж нэрлээд байгаа ба олон хит болсон дуунуудаа өргөн барих аж.
“Камертон”,
“Номин талст” хамтлагийг араас тэдний орон зайг нөхөн гарч ирж байгаа уг
хамтлагийн анхны бие даасан тоглолтыг “UFC” групп ивээн
тэтгэжээ. Тус хамтлагийн тоглолт энэ сарын 27-нд UB Palace-ийн
концертийн их танхимд болно.
Н.Наран