Муур хаясан эмэгтэй баригджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Муур хаясан эмэгтэй баригджээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Муур хогийн саванд хаяж байгаад камерын хараанд өртсөн  британи эмэгтэй
    олон хүний  жигшил зэвүүцлийг төрүүлж, амьтанд харгис хэрцгий хандсан
    хэргээр шүүхээс торгуульжээ. 

    Мэри Белл хэмээх энэ эмэгтэй өнгөрсөн сард Лола нэртэй 4 настай муурыг  хүзүүн дээрээс нь барин хогийн саванд хийж, тагласан тухай мэдээлэл сонин хэвлэлийн бай болж байгаа аж.

    Харин муурны эзэд өлсөж, хямарсан Лолаг 15 цагийн дараа олсон юм. Энэ явдал мэдээллийн хэрэгслээр цацагдахад дэлхий нийтээр  амьтдын эрхийг хамгаалагчдын уур хилэн бадарч, хөөрхий муурыг  золигт гаргах шахсан гэмт этгээдэд цаазаар авах ял өг гэсэн хүмүүс ч байсан гэнэ.  Хатан хааны нэрэмжит амьтдын эрхийг хамгаалах нийгэмлэгээс  Мери Беллд амьтанд харгис хандсан хэргээр торгууль ногдуулж, шүүхэд өгчээ. Харин 45 настай банкны ажилтан Бейл  амьтдын эрхийг хамгаалах нийгэмлэгийн ажилтнуудад ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна.  

    О. Халиун

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж