Хайлж урсаж буй хятад эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Хайлж урсаж буй хятад эмэгтэй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тан хэмээх нэгэн хятад эмэгтэй  маш ховор тохиолдох өвчнөөр  хэдэн жил  шаналж байгаа аж.  Бүсгүйн  арьсны  эд эс хайлж урссаар  байгаа нь ийнхүү  харь гаригийн хүн  шиг болгосон  байна. Тэрбээр дөнгөж  43 настай ч  дахин хэзээ ч урьдынх шигээ болж чадахгүй  аж. Уг өвчнийг шинжлэх ухаанд neurofibromatosis гэдэг бөгөөд  Тан бүсгүйд 20-иод настай байхад анхны шинж тэмдэг илэрчээ.  Бүсгүй  эхлээд үүнийг генийн ховор удамшил гэж ойлгон тоогоогүй  боловч яваандаа  бие махбодод нь гарч эхэлсэн аймшигтай өөрчлөлт санааг нь зовоож  эхэлжээ. Харин одоо хөөрхий бүсгүйд  ямар ч эмч, шинжлэх ухаан тус болохоосоо өнгөрчээ.

    Таны биеийн эд эсүүд уян хатан чанараа алдаж зүгээр л гоожиж  байгаа аж.   Эрдэмтэд  бүсгүйн жин 20 кг –аар нэмэгдсэнийг тогтоосон байна.  Эмч нар түүнийг эмчлэхэд хэтэрхий оройтсон гэж үзэж байгаа бөгөөд дахин  хэвийн байдалдаа орох үгүйг хэлж чадахгүй байна.

    Neurofibromatosis хэмээх уг өвчин нь  мэдрэлийн эдэд  хавдар үүссэнээр мэдрэл болон бусад эд эсийг аймшигтай  өөрчилдөг  генийн  удамшлын гажиг юм.  Энэ гажиг нь  бусад мэдрэлийн эсүүдэд нөлөөлж, бүх биеэр хавдрыг тараадаг байна. Хавдар нь арьсан доор гүвдрүү үүсэх, толбо гарах, яс ургах зэргээр илэрдэг аж.
    Neurofibromatosis нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог. Тиймээс  neurofibromatosis –тай эцэг эхээс төрсөн хүүхэд уг өвчнөөр өвдөх магадлал 50 хувь байдаг  аж.

    О. Халиун

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж