
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангаас Энхтайваны гүүр хүртэлх 0,9 километр замыг энэ сарын 18-ны өдрөөс засч эхэлжээ. Нийслэлийн Автозамын газраас авсан мэдээллээр Дулаан, цахилгааны шугам шилжүүлэх, ус зайлуулах шугам зогсоол гаргах мөн замын зарим хэсгийг өргөсгөх ажлыг хийж байгаа гэв. Тиймээс оройн 23.00 цагаас 06.00 цаг хүртэл зам хааж засварын ажлыг гүйцэтгэх аж. Засварын ажлыг ирэх сарын 30-нд өдөр дуусгахаар гэрээ хийсэн ч хугацаанаас нь өмнө ашиглалтад өгөх боломжтой гэнэ.
Н.Түвшин