Хорио цээрийн дэглэмийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн дэглэмийг цуцлав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, дөрөвдүгээр хэсэг, Туул  тосгонд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцалжээ. Өнгөрсөн сарын дундуур тус тосгонд байрлах “Нионшель” ХХК-ийн тахианы аж ахуйд шувууны халдварт “Ньюкасль” өвчин илэрсэнтэй холбогдуулан хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм. Холбогдох мэргэжлийн байгууллагууд дэглэмийн бүсэд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж, ойр орчмын шувууны аж ахуйгаас шинжилгээ авсан. Шинжилгээний дүнгээр аж ахуйн нэгжүүдээс  шувууны халдварт “Ньюкасль” өвчин дахин илрээгүй тул  өчигдөр тус дүүргийн Засаг даргын 318 тоот захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг цуцлаж, хээрийн штабыг 17:30 цагт буулгажээ.

    П.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж