
Гадаадад оршин суугаа иргэдэд тооллогод хамрагдахын ач тусыг, ялангуяа хууль бусаар оршин суугаа иргэдэд тооллогод хамрагдснаар эрх ашиг нь ямар нэгэн байдлаар огт хөндөгдөхгүй, харин ч төрийн хишиг, үйлчилгээ хүртэх боломжийг нь нээнэ гэдгийг сайтар ойлгуулахын семинарт оролцогчдод Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн мэдээллийнхээ үэр онцлон тэмдэглээд та бүхэнтэй уулзаж санал бодлоо илэн далангүй солилцсон нь гадаадад оршин суугаа иргэдийг тооллогод хамруулахад учирч болох хүндрэлийг танин мэдэх ач холбогдолтой боллоо. Семинарын үеэр хөндөгдсөн асуудлуудыг дахин нягталж Гадаад харилцааны яам, Үндэсний статистикийн хорооноос танай Элчин сайдын яамтай хамтарч Москва хотноо зохион байгуулах сургалтын үеэр та бүхэнд өгөх удирдамжиндаа тусгах болно хэмээн хэлэв.
Уулзалтын төгсгөлд Элчин сайд Д.Идэвхтэн ОХУ-ын төрийн статистикийн холбооны албаны урилгаар тус улсад хийж буй айлчлалынхаа үеэр зориуд цаг гарган энэхүү семинарыг хамтран зохион байгуулж оролцсон Үндэсний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэнд талархал илэрхийлсэн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.